"Улаанбаатар травэл экспо-2020" цахим үзэсгэлэн 3 өдөр үргэлжилнэ

"Улаанбаатар травэл экспо-2020" цахим үзэсгэлэн 3 өдөр үргэлжилнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар Травэл Экспо-2020” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ сарын 29-31-нд анх удаа цахимаар зохион байгуулна.

Тус үзэсгэлэнг “Төлөвлөе, Аялъя, Суралцъя” уриан дор 6 дахь жилдээ зохион байгуулахаар болж, энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, “Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо” ТББ-ны тэргүүн Ё.Бадрал, “Орхон” гэр баазын захирал Г.Отгонбаатар нар мэдээлэл өглөө.

Цахимаар зохион байгуулах уг үзэсгэлэнгээр төрийн болон ТББ, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, сувилал, даатгал, нислэгийн тийз борлуулагч, авиа компаниуд, аяллын клуб, машин түрээсийн үйлчилгээ, тур оператор байгууллагуудын нэгдсэн мэдээллийг нэг дороос авах боломжтой юм байна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар: "Улаанбаатар травэл экспо-2020" үзэсгэлэнг зохион байгуулах бэлтгэлдээ орсон. 2019 онд Монгол Улсад 577 мянган жуулчин ирсэн. Энэ нь өмнөх үеэс 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Цахим үзэсгэлэнд тавигдсан байгууллагуудын аяллын бүтээгдэхүүн үйлчилгээг бүтэн жилийн турш сурталчилж, хамтран ажиллана. Аялал жуулчлалтай холбоотой ном, сэтгүүл, танилцуулгыг татаж авах, 3 хоногийн турш Онлайн хэлэлцүүлэг, илтгэл, байгууллагуудын танилцуулгыг шууд үзэж, шууд лайвын дараа азтан болох боломжийг бүрдүүлж байгаа. Мөн “Жим-Аяллын хөтөч” аялал жуулчлалын анхны цахим сэтгүүлийг М+ аппликейшн дээр байршуулахаас гадна хэвлэмэлээр тараагдана” гэлээ.

Энэ удаагийн цахим үзэсгэлэн нь “COVID-19” цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлаа ханган, эх орондоо, аяллаа төлөвлөх, “Байгальд ээлтэй аялах” аяллаар дамжуулан ирээдүй хойчдоо байгаль орчин, ёс заншил, үндэсний соёл, ахуйгаа хайрлан хамгаалахад суралцахыг олон нийтэд уриалан сурталчилах юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

2020 онд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын хэмжээ буурч, хэдэн арван жилийн өмнөх үеийн түвшинд хүрнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг таамаглаж байна. 2020-05-27

UNICEF: Коронавирусээс хамгаалах хамгийн сайн аргуудын нэг бол гараа угаах 2020-05-27

ОХУ-д коронавирусээр халдварлан амиа алдсан хүмүүсийн 60 хувийнх нь үхлийн шалтгаан зүрхний шигдээс байжээ. 2020-05-27

“Amazon” корпораци жолоочгүй автомашин хөгжүүлдэг “Zoox” компанийг эзэмших асуудлаар зөвлөлдөх уулзалт хийж байна. 2020-05-27

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр өнөөдөр ШӨХТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. 2020-05-27

"Улаанбаатар травэл экспо-2020" цахим үзэсгэлэн 3 өдөр үргэлжилнэ 2020-05-27

Коста-Рикад мягмар гаргаас эхлэн ижил хүйстнүүд хоорондоо хууль ёсны дагуу гэрлэх боломжтой болжээ. 2020-05-27

АН-аас дараах нэр дэвшигчид сонгуульд өрсөлдөх эрхээ авлаа 2020-05-27

Амиа алдсан япон иргэний хэргээр АСРАГЧИЙГ нь шалгаж эхэлжээ 2020-05-27

Трамп Хонконгийн төлөө Хятад улсад хатуу хариу барихаа мэдэгджээ 2020-05-27

Google компани зарим оффисоо долоодугаар сард нээнэ 2020-05-27