АНУ-д “COVID-19” халдвар авсан өвчтөнүүнийг асарч байсан 62 мянга гаруй эмч, сувилагч халдвар авч авчээ

АНУ-д “COVID-19” халдвар авсан өвчтөнүүнийг асарч байсан 62 мянга гаруй эмч, сувилагч халдвар авч авчээ

АНУ-д “COVID-19” халдвар авсан өвчтөнүүнийг асарч байсан 62 мянга гаруй эмч, сувилагч халдвар авч, 291 эмнэлгийн ажилтан нас барсан гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мягмар гарагт мэдээллээ.

АНУ-д өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар буюу зургаан долоо хоног орчмын өмнө халдвар авсан эмнэлгийн ажилтнуудын тоо 9282 байжээ. Тухайн үед халдвар авсан эмнэлгийн ажилтнуудын дундаж нас 42 байсан бөгөөд тэдний дөрөвний гурав нь эмэгтэй байжээ. Харин шинэ тайланд энэ талаар дурдаагүй байна.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, халдвар авсан эмч, сувилагч нарын тоо дээр дурдсанаас өндөр байж болзошгүй бөгөөд сүүлийн үзүүлэлтүүдийг халдварын 1.3 сая тохиолдолд үндэслэн гаргажээ. Ташрамд дурдахад, АНУ-ын эмнэлгийн ажилтнууд хамгаалалтын хэрэгслийн нөөц дутмаг байгааг олон сарын турш шүүмжилж байгаа юм. 

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр АНУ-д 1.6 сая гаруй хүн халдвар авч, 99 мянга орчим хүн нас барсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Google компани зарим оффисоо долоодугаар сард нээнэ 2020-05-27

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үед "COVID-19"-өөс сэргийлэхэд 2.4 тэрбум төгрөг зарцуулна 2020-05-27

Латин Америк халдварын голомт болсныг мэдэгджээ 2020-05-27

Дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны академийн залуу гишүүнээр Ц.Мөнхцэцэг сонгогджээ 2020-05-27

Хоёр орны Хуурай замын цэргийн командлал хоорондын зөвлөлдөх уулзалт болж байна 2020-05-27

АНУ-д “COVID-19” халдвар авсан өвчтөнүүнийг асарч байсан 62 мянга гаруй эмч, сувилагч халдвар авч авчээ 2020-05-27

Засгийн газрын ээлжит хуралдаан болов 2020-05-27

Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр болон шилжин томилогдсон шүүгчдэд үнэмлэх гардууллаа 2020-05-27

АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 163 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. 2020-05-27

Богд хаан уулын дархан цаазат газарт 10 халиун бугыг нутагшуулаад байна 2020-05-27

Казакстаны Элчин сайд Ж.Адылбаев захиалгат нислэг үйлдэх хүсэлт гаргалаа 2020-05-27