Казакстаны Элчин сайд Ж.Адылбаев захиалгат нислэг үйлдэх хүсэлт гаргалаа

Казакстаны Элчин сайд Ж.Адылбаев захиалгат нислэг үйлдэх хүсэлт гаргалаа

Казакстан Улсын Элчин сайд, ноён Жалгас Адылбаев хүсэлт тавьсан дагуу өнөөдөр (2020.05.27) Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Элчин сайд Монгол-Казакстан хоёр улсын хооронд захиалгат нислэг үйлдэх боломжтой эсэх талаар санал хүсэлтээ уламжиллаа. Учир нь тус улсын нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 100 гаруй иргэн манайд байгаагаас дийлэнх нь Баян-Өлгий аймагт байгаа юм байна. Харин Казакстан улсаас эх орондоо ирэхээр Монгол Улсын 1000 гаруй иргэн хүсэлтээ ирүүлжээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин Казакстан улсын засгийн газар үүсээд буй нөхцөл байдлыг даван туулахад чиглэсэн орон арга хэмжээ авч буйд талархал илэрхийллээ. Тэрээр "Бид Казакстан улс руу захиалгат нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байсан. Хугацааны хувьд зургаадугаар сарын эхний хагаст гэсэн бодол байна. Учир нь ойрын үед татан авалт хийсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа энэ үеэр дуусгавар болно. Танай Засгийн газар ойрын хугацаанд КОВИД-19 халдварыг бүрэн хяналтандаа авна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Элчин сайд Жалгас Адылбаев захиалгат нислэг үйлдэх хүсэлтийг дэмжин хүлээн авсанд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.

Дашрамд дурдахад, тус улсад КОВИД-19 халдварын 9400 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бол 4600 гаруй хүн эдгэрээд байгаа юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-д “COVID-19” халдвар авсан өвчтөнүүнийг асарч байсан 62 мянга гаруй эмч, сувилагч халдвар авч авчээ 2020-05-27

Засгийн газрын ээлжит хуралдаан болов 2020-05-27

Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр болон шилжин томилогдсон шүүгчдэд үнэмлэх гардууллаа 2020-05-27

АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 163 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. 2020-05-27

Богд хаан уулын дархан цаазат газарт 10 халиун бугыг нутагшуулаад байна 2020-05-27

Казакстаны Элчин сайд Ж.Адылбаев захиалгат нислэг үйлдэх хүсэлт гаргалаа 2020-05-27

Хувийн сургууль, цэцэрлэгт 50,2 тэрбумын хувьсах зардал олгоно 2020-05-27

Хонконгийн цагдаа нар жагсагчдыг тараахын тулд чинжүүтэй хий хэрэглэжээ 2020-05-27

Их Британийн бага сургуулийн сурагч коронавирусний халдвар авчээ 2020-05-27

Японы сургуулиуд хичээлийн танхимыг ингэж өөрчилжээ 2020-05-27

Хөхүүрийн айраг исгэх уламжлалыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн батламж гардуулав 2020-05-27