Хувийн сургууль, цэцэрлэгт 50,2 тэрбумын хувьсах зардал олгоно
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хувийн сургууль, цэцэрлэгт нийт 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгохоор шийдвэрлэжээ.
Тодруулбал, коронавируст халдварын улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Ийм хувийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хувьсах зардлыг нь хүүхдийн тоонд үндэслэн 2019-2020 оны хичээлийн жилийн санхүүжилтийг олгох нь зүйтэй гэж БСШУС-ын сайд танилцуулсныг Засгийн газрын гишүүд дэмжин шийдвэрлэсэн байна.
Тогтоол ёсоор салбарын 2020 оны батлагдсан төсөвт
- төрийн бус өмчийн 157 ерөнхий боловсролын сургуулийн 46,783 хүүхдэд ногдох 18,8 тэрбум төгрөг,
- 529 цэцэрлэгийн 36,905 хүүхдэд ногдох 31,4 тэрбум төгрөг, нийт 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал улсын хэмжээнд олгогдохоор эрх нь нээгдэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.