ЭМЯ: Шинээр 13 тохиолдол нэмэгдэж, 161 боллоо.

ЭМЯ: Шинээр 13 тохиолдол нэмэгдэж, 161 боллоо.

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өчигдөр шинжилсэн сорьцийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “өчигдөр нийт 517 сорьцийг шинжилсэн. Ингэхэд 13 тохиолдол батлагдаж, нийт 161 боллоо. Эдгэрсэн 43 хүн дараагийн шатны хяналтад шилжсэн. Үүнээс тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 170 хүнээс нэг илэрсэн. Тавдугаар сарын 27-ны Алтанбулаг боомтоор орж ирсэн 340 хүнээс 12 илэрсэн. Үүний 10 нь оюутан байгаа юм. Илэрч буй тохиолдлын ихэнх нь оюутнууд байгаа. Оюутнууд хүний нутагт маш хүнд давааг туулж эх орондоо ирж байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. Халдвар авсан оюутнуудын ихэнх нь 17-20 гаруйхан настай залуучууд байгаа. Тэднийг дотуур байраа чөлөөлж өгөхийг шаардах, байр сууцны хомсдолд орж хүнд нөхцлөөс ирсэн гэдгийг ойлгоорой. Тиймээс бид харин ч зөв хүнээ сонгож эх орондоо авчирсэн гэж дүгнэж байна. Эд нарыгаа эрт илрүүлж, эцэг эх ах дүү нарынх нь хажууд эмчилж байгаа нь сайхан ажил юм” гэлээ.

Мөн өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 160 гаруй хүн хяналтад байгаа аж. Тус эмнэлэг 250 хүний ор бэлдсэн гэдгийг Д.Нямхүү захирал онцолсон юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Булган аймагт 22 байгууллага шилэн дансны мэдээллийг бүрэн оруулжээ. 2020-05-28

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэл хийлээ. 2020-05-28

Маргааш “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийг тэмдэглэнэ 2020-05-28

Есөнбулаг суманд 340 хүүхдийн суудал бүхий хоёр цэцэрлэг барьж байна 2020-05-28

Хонконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцвол хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ 2020-05-28

ЭМЯ: Шинээр 13 тохиолдол нэмэгдэж, 161 боллоо. 2020-05-28

БРИКС, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг хойшлуулсан тухай Кремлийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ. 2020-05-28

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Сархынбайн Чоягийн унаж явсан ГАЗ-51 машиныг Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн өмнө хөшөө болгон мөнхөллөө. 2020-05-28

Нөөцийн махыг өргөтгөсөн худалдаа, хүнсний дэлгүүрүүдэд 7 дугаар сарын 1 хүртэл худалдаална 2020-05-28

КОВИД-19 | Фейсбүүкт худал мэдээ тараасан иргэнд хорих ял оноолоо 2020-05-28

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2020-05-28