Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Сархынбайн Чоягийн унаж явсан ГАЗ-51 машиныг Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн өмнө хөшөө болгон мөнхөллөө.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Сархынбайн Чоягийн унаж явсан ГАЗ-51 машиныг Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн өмнө хөшөө болгон мөнхөллөө.
"Монголын анхны саятан жолооч" хэмээн алдаршсан гавьяатанд зориулж хөшөө босгоход, УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд, тус аймгийн гааль, авто тээврийн байгууллагын дарга нар, баатрын үр хүүхдүүд гар бие оролцжээ.
С.Чоя нь 1954-1994 онд Баян-Өлгий аймгийн Авто тээврийн бааз, Тээврийн удирдах газарт шуудан тээврийн жолоочоор тасралтгүй 40 жил ажиллажээ. Тэрээр ГАЗ-51 машинаараа Алтайн уулархаг нутгийн бартаат замд их засваргүйгээр 534 мянган км явжээ. Мөн бааздаа саятны хөдөлгөөн өрнүүлэн, бригад тэргүүлэн ажиллаж, 4 удаа саятан, 7 удаа улс, аймгийн аварга болсон аж.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 1980 онд Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байхад нь БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.