ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынханд таатай өдөр

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынханд таатай өдөр

Хонь

Хүмүүстэй харилцахдаа болгоомжтой байгаарай. Та өнөөдөр бусдад шүүмжлэлтэй хандана. Яриандаа хүний эмзэг сэдвийг хөндөх хэрэггүй. Өнөөдөр та асуудлыг шийдэх бус сүйтгэхээр байна. Хүмүүс таныг маргаанд татлаа ч бүү тоо. Эрч хүч сорогчдоос хол бай.

Үхэр

Хүнд бэлэн өгөөш болох хэрэггүй. Харин ч зөрүүлээд их эрч хүчээрээ айлга. Өнөөдөр шийдэмгий байх нь амжилтын үндэс. Зоригтой алхам хий. Хийж зүрхэлдэггүй байсан ажлуудаа барьж ав. Гэнэтийн эргэлт болж ч магадгүй.

Ихэр

Хэрэгтэй гэсэн зүйлээ шууд хий, шууд хэл. Өнөөдөр та боломжгүйг ч боломжтой болгож чадна. Маргаж муудалцсан хүмүүстэйгээ эвлэр. Өнөөдөр та дарга удирдлагынхаа нүдэнд өртөнө. Гэхдээ сонголтоо зөв хийхгүй бол хатуу гарт орно.

Мэлхий

Сонирхдог зүйлүүдээ хий. Маргаантай нөхцөл байдлаас заавал ялж байж гарах шаардлага байдаггүй. Танд олон зэвсэг байсан ч гаргаж ирэх хэрэггүй. Хүлээхийг од эрхэс зөвлөж байна. Залхуурах биш үйл хөдлөл хийж эхлэх цаг болжээ.

Арслан

Амрахаар төлөвлөж байгаа бол аяллын компани хайж эхэл. Мөрөөдөж байсан худалдан авалтаа хий. Ямар ч зам эхний алхмаас эхэлдэг. Ямар нэгэн зүйлийг засаж залруулах боломж гарч ирнэ. Энэ нь ахуйн асуудал, ажил гээд юу ч байж магадгүй. Бас алдаа гаргадаггүй хүн гэж хаана ч байдаггүйг сана.

Охин

Найз нөхдөө хамгаал. Шударга бус зүйлийн золиос болж байгаа бүгдийг хамгаал. Орой болоход та шинэ найзууд, бас шинэ дайснуудтай ч болсон байна. Гэхдээ зүгээр. Шулуун замыг бүү сонго. Ийм замаар яваад та юу ч сурахгүй.

Жинлүүр

Өнөөдөр та ямар ч заль мэх, хууралт бүү хий. Амжилт гэдэг энгийн зүйлүүдээс, хүмүүжлээс эхэлдэг. Ямар ажлыг түрүүнд нь хийхээ мэдэхгүй эргэлзэнэ. Гэхдээ та хажуугаар өнгөрсөн жирийн нэг ялааг заан болгож томсгож харах хэрэггүй гэдэг үгийг сана.

Хилэнц

Өнөөдөр дуртай зүйлээ хийхийг хичээ. Хамтран ажиллагсад болон түнш рүүгээ гомдоллохыг бүү яар. Харин ч эсрэгээрээ холбоо харилцаагаа сайн байлга. Хайртай хүндээ буулт хийхэд бэлэн байна. Бизнес аялалд явж байгаагүй бол тааламжтай, ашигтай, аюулгүйг нь сонгоод газар үзэж яагаад болохгүй гэж...

Нум

Өнөөдөр хууль зөрчих хэрэггүй. Албан ёсоор ярилцах боломжгүй зүйлийг албан бус орчинд ярих боломж байна. Нарийн ширийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болбол хуучин харилцаа холбоогоо ашиглавал баталгаатай болно. Бичиг баримтаа архивлаж, хэрэггүйг нь устга.

Матар

Яриагаараа дарга нарынхаа анхаарлыг илүү татна. Нууц мэдээлэл олж авч ч магадгүй. Шүүмжлэлд бүү ундууц. Өрсөлдөгчидтэйгөө хатуу ширүүн харьцах ч хэрэггүй. Чимээгүй байх нь танд илүү ашигтай. Энэ өдөр хувийн ярилцлага, уулзалт, зөвлөгөөнд тохиромжтой.

Хумх

Тав тухтай өдөр. Таатай дурсамжуудад умбана. Алс байгаа найз нөхөдтэйгөө холбоо тогтооно. Та сайн ярилцагч байж, сул талуудаа далдалж чадна. Бизнесийн хэлэлцээ эхлүүлж ч магадгүй. Хамтын ажиллагааны гэрээ хийх, эмчилгээ хийлгэх, хувийн үйлчилгээ авах, урт удаан хугацааны аялалд явах зэргийг түр хойшлуул.

Загас

Өнөөдөр нууц ярианд бүү оролц. Гэхдээ бусадтай дотно харилцаатай байгаарай. Хэн нэгэнтэй хувийн маш таатай харилцааг эхлүүлбэл удаан үргэлжилнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.