Санхүүгийн зохицуулах хорооноос дараах мэдэгдлийг гаргасан байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос дараах мэдэгдлийг гаргасан байна.

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас Монгол улсыг 2019 оны  аравдугаар сарын 18-ны өдөр стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад оруулж, дөрвөн  Шууд хэрэгжилтийн хүрээнд зургаан үүрэг даалгаврыг өгсөн.

Энэхүү зургаан  үүрэг даалгавраас Санхүүгийн зохицуулах хороонд Шууд хэрэгжилт гурвын  хүрээний хоёр  үүрэг даалгавар болох 1) Санхүүгийн зохицуулах хороо болон бусад Санхүүгийн бус бизнесийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулагчид байгууллагын эрсдэлийг ойлгож, эрсдэлийн түвшинд тохируулж хяналт шалгалтын давтамж, хамрах хүрээг тодорхойлох, 2) Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд тохирсон, давтан үйлдэхээс сэргийлсэн шийтгэл ногдуулахыг 2021 оны тавдугаар сар гэхэд биелүүлэхээр үүрэг өгөгдсөн.

Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс дээрх үүргийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах талаар холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн анхны явцын тайлан, тодруулгыг ФАТФ-ын Олон улсын хяналтын бүлэгт 2020 оны нэгдүгээр сард хүргүүлж, БНХАУ-ын Бээжин хотод хийсэн хамгаалалтын үр дүнд “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд тохирсон, давтан үйлдэхээс сэргийлсэн шийтгэл ногдуулах” даалгаврыг амжилттай биелүүлж, үнэлгээг ахиулж, гүйцэтгэлийг хангасан. ФАТФ-ын Хамтарсан бүлгээс банкнаас бусад санхүүгийн салбаруудад хийгдсэн ажлуудыг өндрөөр үнэлж, үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтыг банкнаас бусад санхүүгийн салбаруудад хийсэн түвшинд хүргэх даалгаврыг авсан. Уг даалгаврыг биелүүлэхтэй холбоотой Хорооноос шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж, ФАТФ-ын Хамтарсан бүлэгт 2020 оны тавдугаар сард тайлан, тодруулгыг хүргүүлж,  Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагууд өгсөн даалгаврын биелэлтээ 2020 оны тавдугаар сарын 11-ний өдөр цахимаар тайлагнаж,  амжилттай хамгаалсан. Тухайлбал, Үл хөдлөх хөрөнгийн эрхийн зуучлалын салбар, үнэт чулуу, металл, алт мөнгөний арилжаа эрхлэгчдийн салбар ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснийг Хороо бүртгэл, зохицуулалт, хяналтад авч, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлж, 173 үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниас 61 компанид, 218 үнэт чулуу, металл эрхлэгчдээс 31 этгээдэд тусгай зөвшөөрөл олгоод байна.

Үндсэндээ Санхүүгийн зохицуулах хороо ФАТФ-аас өгсөн үүрэг даалгаврыг 100 хувь  хэрэгжүүлж,  саарал жагсаалтаас гарах боломжийг бүрдүүллээ гэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ө.Энхтүвшин: Ирэх сарын 15-н гэхэд албан хаагчдадаа орон сууцны түлхүүрийг нь өгмөөр байна 2020-05-29

Хонконгийн оршин суугчдад Их Британийн иргэншил олгох журмыг хялбаршуулна 2020-05-29

Ромын эзэнт гүрний үеийн шигтгэмэл шал олджээ 2020-05-29

96 энхийг сахиулагч коронавирусний халдвар авчээ 2020-05-29

Нойтон цас орж, говь, талын нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна 2020-05-29

Санхүүгийн зохицуулах хорооноос дараах мэдэгдлийг гаргасан байна. 2020-05-29

Кэрри Лам БХАТИХ-ын чуулганаар баталсан тогтоолыг ойлгож, дэмжихийг иргэддээ уриалжээ 2020-05-29

Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд нар утсаар ярив 2020-05-29

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 5 сая 905 мянга давж, эдгэрсэн хүний тоо 2 сая 579 мянгад хүрлээ. 2020-05-29

АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис болон Сент-Пол хотын гудамжинд эсэргүүцлийн жагсаал болж байна. 2020-05-29

Х.Бат-Ялалтыг шүүх хурал гурав дахь удаагаа хойшиллоо 2020-05-29