АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис болон Сент-Пол хотын гудамжинд эсэргүүцлийн жагсаал болж байна.

АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис болон Сент-Пол хотын гудамжинд эсэргүүцлийн жагсаал болж байна.

АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис болон Сент-Пол хотын гудамжинд эсэргүүцлийн жагсаал болж байна. Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлсээр байгаа учир Сент-Пол хотын удирдлагууд Үндэсний гвардаас тусламж хүсжээ.

Сент-Полын мэр Мелвин Картер Миннесота мужийн захиргаанд хандан Миннеаполис хотод өнгөт арьстай иргэн Жорж Флойд амиа алдсанаас болж үүссэн эмх замбараагүй байдал газар авч байгаа учир Үндэсний гвардынхныг ирүүлэхийг хүссэн байна. “СNN”-ийн мэдээлснээр Миннеаполис хотод онц байдал зарлажээ.

Дээрх хоёр хотод хэд хэдэн барилга, машинууд шатаж, дэлгүүрүүдийг тонон дээрэмдсэн байна. Өнгөт арьст иргэн Жорж Флойд цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа нас барсан хэргийн улмаас иргэд уг цагдаа нарын ажиллаж байсан хэлтсийг бүсэлж, дайр орон, галдан шатаажээ.

Эсэргүүцлийн арга хэмжээ мөн Колорадо мужийн Нью-Йорк, Денвер хотод, Нью-Мексико мужийн Альбукеркед, Кентукки мужийн Луисвилл хотод болж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.