Бразилд “COVID-19”-өөс болж нас барсан хүний тоо 30 мянга давжээ.

Бразилд “COVID-19”-өөс болж нас барсан хүний тоо 30 мянга давжээ.

Бразилд коронавирусний халдвараар өвчлөгсдийн тоо 529405 болжээ. “CNN” агентлагийн мэдээлснээр тус улсад хоногт 12247 хүн өвчилж, 623 хүн нас барсан байна.

Бразилд “COVID-19”-өөс болж нас барсан хүний тоо 30 мянга давжээ.

ДЭМБ-аас Өмнөд Америк дэлхийн “COVID-19”-ийн халдварын шинэ голомт болоод байгааг анхааруулсан билээ. Дэлхий дахинд АНУ, Бразил, ОХУ гурав нийт халдварын тоогоороо тэргүүлсээр байна.

Өмнөд Солонгост цахим худалдааны төвөөс голомтлон тархсан халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор ДЭМБ хүмүүст онлайнаар худалдаа хийхдээ анхааралтай хандах, бараа, эд зүйлээ аваад савантай болон белизнатай усаар ариутгах зэрэг дүрмийг сахих хэрэгтэйг анхааруулсан. Түүнчлэн өвчлөл өндөртэй орнуудаас онлайн худалдаа хийхгүй байхыг сануулж буй. Өмнөд Солонгост цахим худалдааны төвд ажиллаж байсан хүмүүсийн хувцас хэрэглэл, гутлын улнаас нь хүртэл коронавирус илэрчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.