НАСА агентлаг Дэлхийд аюултай солир ойртож буй тухай сэрэмжлүүлжээ
“Аюултай” гэх ангилалд багтсан солир энэ сарын 6-ны өдөр манай гарагтай ойрхон зөрнө гэж АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдээлжээ.
Тус 163348 (2002 NN4) нэршилтэй солирын голч нь 250-570 метр бөгөөд дэлхийгээс 5.1 сая км зайд 11.1 км/с хурдтай зөрөх гэнэ.
Одон орон судлаачид дэлхий орчмын орон зайд буюу 0.05 астрономийн нэгж буюу 7 сая км радиуст хэмжээгээрээ 140 метрээс том найман мянга орчим солир илрүүлээд байгаа аж. Тус агентлагийн шинжээчид сансрын эдгээр биетийг “аюултай” гэсэн ангилалд хамруулдаг. Дэлхийн орчмын орон зайд буй том хэмжээтэй солирын нийт тоо 25 мянгад хүрэх боломжтой гэж тус агентлаг мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.