Гудамж талбайн ариутгалыг 4 дэх удаа хийгээд байна
Нийслэлд 3 дугаар сарын 17-ноос эхэлсэн хотын гудамж талбайн аритугал халдваргүйжүүлэлтийг 4 дэх удаагаа хийж байна.
Тусгай зориулалтын автомашинаар мананцар үүсгэн гудамж талбайг ариутган халдваргүйжүүлэх ажил нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүрэгт шилжин хийж дуусав.
"COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилт үйлчилгээний нийт 38 компани хамтран энэ ажлыг хийж байна.
Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын 5 машин техник, "Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ-ын нэг мананцар үүсгэгч машин, "Хан-уул агро" ОНӨААТҮГ-ын ус шүршигч машинаар дүүргүүдийн гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.