Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажил эхэллээ.

Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажил эхэллээ.

Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна. Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж, газар дээр нь хэмжилт хийх ажил эхэллээ. Хэмжилт хийх ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хийж байна. Харин өнөөдөр Хотын дарга дугуйн замын ажлын явцыг шалгаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индрагийн хэлснээр Налайх-Яармагийн чиглэлийн дугуйн замын хэмжилтийн ажлыг Налайх, Яармагийн болон Гачууртын салдаг уулзвар гээд гурван талаасаа хийхээр төлөвлөжээ. Дугуйн замыг төлөвлөсний дагуу машин, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэн хугацаанаас нь өмнө хийж дуусгана гэдгийг хэлж байлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ж.Флойдын оршуулгын зардлыг Боксын дэлхийн аварга асан Ф.Мэйуэзер даана 2020-06-03

БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужийн Ухань хотын 10 сая орчим оршин суугчийг 19 хоногийн дотор коронавирусний шинжилгээнд хамруулжээ. 2020-06-03

ОХУ-ын Батлан хамгаалах яам коронавирусний вакцины туршилтад оролцох сайн дурынхныг цэргийн алба хаагчид дундаас сонгосон талаараа мэдээллээ. 2020-06-03

"Сонгино"-оос "Зайсан" хүртэлх дэд станцыг долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулна. 2020-06-03

“10,000 программист” бэлтгэх төслийн сургалт эхэллээ 2020-06-03

Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажил эхэллээ. 2020-06-03

АНУ-д эсэргүүцлийн ажиллагааны үеэр 11 хүн амиа алджээ 2020-06-03

ОХУ-д бүртгэгдсэн коронавирусний эсрэг анхны эмийг судлах ажил үргэлжилж байна. 2020-06-03

COVID-19 ба “Токио-2020” Зуны олимп, паралимпийн наадам 2020-06-03

Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 10-ны өдөр Нур-Султан-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг хийхээр болсон. 2020-06-03

Олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай боллоо 2020-06-03