Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 10-ны өдөр Нур-Султан-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг хийхээр болсон.
Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 10-ны өдөр Нур-Султан-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг хийхээр болсон. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад З.Азат мэдээлэл өглөө. Тэрээр, “Энэ удаагийн тусгай нислэгээр 150-170 хүртэл иргэн авна. Буцах хүсэлтээ гаргасан иргэдээс нэн тэргүүн ээлжинд нислэгт хамруулах шаардлагатай иргэдийг эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн эх, бага насны хүүхэдтэй гэр бүл, 60-аас дээш настай ахмад настан, харгалзах хүнгүй 18 хүртэлх насны хүүхэд гэсэн шалгуураар эрэмбэлж, Улсын Онцгой комисс нэрсийг эцэслэн баталгаажуулна. Дээрх шалгууруудаас жирэмсэн, эрүүл мэндийн шалтгаантай иргэд хуваарьт нислэгт хамрагдахын тулд эмчийн магадалгаа, эмнэлгийн бичиг зэрэг нотлох баримтыг almatykonsul1@gmail.com цахим хаяг эсвэл "Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яам, Алматы хот дахь Консулын төлөөлөгчийн газар" гэсэн хаягаар илгээнэ” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.