Улаанбаатар хотод анх удаа “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж эхэллээ

Улаанбаатар хотод анх удаа “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж эхэллээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичигт нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр нар гарын үсэг зурлаа.

Нийслэл Улаанбаатар хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын хөгжилд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын харилцааг идэвхжүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулж байгааг нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар энэ үеэр онцолж хэлсэн юм.

Санамж бичгийн хүрээнд талууд аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, сургах, аялал жуулчлалын салбарын мэдээ, мэдээллийг харилцан солилцох, төрөл бүрийн судалгаа, шинжилгээ хийх, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах аж.

Мөн санамж бичгийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод анх удаа мөрдөж буй “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.  

Аяллын хөтөч тайлбарлагчийн баримтлах зарчим, тавигдах шаардлага, үйлчилгээ үзүүлэх явцад мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлагыг энэхүү “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ээр тогтоон мөрдүүлсэнээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг нэг шат ахихад дэмжлэг болно хэмээн үзэж байна.   

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

КОВИД-19 | Энэтхэгт “Ремдезивир” эм үр дүнгээ өгч байна 2020-06-03

ХӨСҮТ, Дархан-Уул, ЗӨСҮТ-ийн лабораторид хийсэн 374 шинжилгээний хариу сөрөг гарчээ 2020-06-03

Батлан хамгаалахын яам 1600 орчим цэргийн албан хаагчаа АНУ-ын нийслэл Вашингтон хот орчимд илгээжээ. 2020-06-03

The Wall Street Journal-ийн мэдээлснээр эмх замбараагүй байдал гарах тусам галт зэвсэг үйлдвэрлэгч компаниудын хувьцааны үнэ өсөж байна. 2020-06-03

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 2 985 900 болжээ 2020-06-03

Улаанбаатар хотод анх удаа “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж эхэллээ 2020-06-03

Энэ зун хүүхдийн зуслангууд амрагчид хүлээн авах боломжгүй 2020-06-03

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 25 гомдлыг хянан шийдвэрлэв 2020-06-03

АНУ-д эсэргүүцлийн ажиллагааны үеэр 11 хүн амиа алджээ 2020-06-03

Хуавэй компанийн санхүүгийн захирлыг шилжүүлэн өгөх тухай шүүх хурал үргэлжилнэ 2020-06-03

Цэц сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо 2020-06-03