Энэ зун хүүхдийн зуслангууд амрагчид хүлээн авах боломжгүй

Энэ зун хүүхдийн зуслангууд амрагчид хүлээн авах боломжгүй

Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгасны улмаас энэ зун хүүхдийн зуслангууд амрагчид хүлээн авах боломжгүй болжээ.

Энэ талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын Гэр бүл, хүүхдийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Алтанзаяагаас тодруулахад, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ сарын 30-ныг хүртэл сунгасантай холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн 20 зуслан ажиллахгүй. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монголын зуслангийн холбоо болон зуслангийн удирдлагуудтай хэлэлцэж энэ цаг үед хүүхдийн зуслан ажиллах нь эрсдэлтэй гэж дүгнэсэн. Хөл хорионы хугацааг цаашид сунгаагүй тохиолдолд зуслангууд ямар зохион байгуулалтаар хүүхдийг амруулах талаар  түр журмыг батлаад байна. Харин жил бүр тогтмол амардаг хүүхдүүдэд чиглэсэн цахим хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.  Зуслангууд эхнээсээ цахим хөтөлбөрөө манай байгууллагад илгээгээд байна” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХӨСҮТ, Дархан-Уул, ЗӨСҮТ-ийн лабораторид хийсэн 374 шинжилгээний хариу сөрөг гарчээ 2020-06-03

Батлан хамгаалахын яам 1600 орчим цэргийн албан хаагчаа АНУ-ын нийслэл Вашингтон хот орчимд илгээжээ. 2020-06-03

The Wall Street Journal-ийн мэдээлснээр эмх замбараагүй байдал гарах тусам галт зэвсэг үйлдвэрлэгч компаниудын хувьцааны үнэ өсөж байна. 2020-06-03

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 2 985 900 болжээ 2020-06-03

Улаанбаатар хотод анх удаа “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж эхэллээ 2020-06-03

Энэ зун хүүхдийн зуслангууд амрагчид хүлээн авах боломжгүй 2020-06-03

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 25 гомдлыг хянан шийдвэрлэв 2020-06-03

АНУ-д эсэргүүцлийн ажиллагааны үеэр 11 хүн амиа алджээ 2020-06-03

Хуавэй компанийн санхүүгийн захирлыг шилжүүлэн өгөх тухай шүүх хурал үргэлжилнэ 2020-06-03

Цэц сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо 2020-06-03

Мэргэшсэн жолоочийн шалгалтад 3637 иргэнийг хамруулна 2020-06-03