Миннеаполис хотод өнгөт арьст эрэгтэй цагдаа нарын гарт амиа алдсанаас хойш орон даяар өрнөж эхэлсэн эсэргүүцлийн жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна
АНУ-ын Миннесато муж улсын Миннеаполис хотод өнгөт арьст эрэгтэй цагдаа нарын гарт амиа алдсанаас хойш орон даяар өрнөж эхэлсэн эсэргүүцлийн жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна.
Мягмар гаргийн шөнө олон хотод тайван жагсаал өрнөж, эсэргүүцэгчид хөл хорих цагийг зөрчсөн хэдий ч хүч хэрэглэсэн, цагдаа нартай мөргөлдсөн хэрэг харьцангуй цөөн гарчээ.
Вашингтон, Атланта, Нью-Йорк, Кливленд болон Калифорни муж улсын олон хотод жагсаал цуглааныг зогсоохын тулд хөл хорих цаг тогтоосон хэдий ч шударга ёсыг шаардаж буй олон мянган жагсагчийг эсэргүүцлийг зогсоож чадаагүй байна.
Ж.Флойдыг Миннеаполис хотын цагдаагийн газрын ажилтан газарт хэвтүүлж, хүзүүн дээр нь 8 минут 46 секунд өвдөглөсний дараа нас барсан юм.
Филадельфиа хотод өнөөдөр жагсагчид есөн минут чимээгүй зогсжээ. Мөн хэдхэн өдрийн өмнө цагдаагийн машиныг галдан шатаасан хэрэг гарсан Атланта хотод олныг хамарсан тайван жагсаал болжээ.
Даваа гаргийн шөнө дээрэм тонуул хийсэн, эд хөрөнгө сүйтгэсэн хэрэг олон гарсан Нью-Йорк хотод жагсаал цуглаан тэс өөрөөр үргэлжилж эхэлснийг хотын захирагч Билл де Блазио тэмдэглэсэн байна.
Гэсэн хэдий ч Вашингтон, Милуоки зэрэг хотод цагдаагийн ажилтнууд, жагсагчдын хооронд мөргөлдөөн үүсжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.