Э.Оюунболд шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргалаа

Э.Оюунболд шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргалаа

Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.06.03/ боллоо. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Оюунболд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан тул шүүх хурлыг энэ сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.

Ингэснээр уг хурал хоёр дахь удаагаа хойшилж байгаа ба өмнөх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн буюу Э.Оюунболдын өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан учраас хойшлуулж байсан юм.

Э.Оюунболд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Түүнчлэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн урдьчилсан хэлэлцүүлгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1479 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах /актын биелэлтийг түдгэлзүүлсэн заалт/ хүсэлт тус тус гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Foreign Policy: Цар тахлын дараах хүйтэн дайны явцад америкчууд Европыг алдана 2020-06-03

Хувийн 32 их дээд сургуулийн эчнээ, оройн төгсөлтийн үйл ажиллагааг шалгажээ 2020-06-03

Цагаан хад орчимд ХАР ТАМХИ худалддаг этгээдүүдийг баривчилжээ 2020-06-03

Ухань хотын бүх оршин суугчдыг “COVID-19”-ийн шинжилгээнд хамруулжээ 2020-06-03

Миннеаполис хотод өнгөт арьст эрэгтэй цагдаа нарын гарт амиа алдсанаас хойш орон даяар өрнөж эхэлсэн эсэргүүцлийн жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна 2020-06-03

Э.Оюунболд шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргалаа 2020-06-03

С.Чингүүн, Н.Наран-Эрдэнэ нар Дэлхийн шатрын холбооны мастер цол хүртлээ 2020-06-03

Эрдэнэт хотод 21 хоног тусгаарлагдсан 12 иргэнийг татан авна 2020-06-03

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээр ахлуулсан баг Сэлэнгэ аймагт ажиллалаа 2020-06-03

Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс КОВИД-19 тусах эрсдэл өндөр 2020-06-03

Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан 2020-06-04