Олон сар комд байсан эр коронавирусний талаар мэдээд шоконд оржээ.

Олон сар комд байсан эр коронавирусний талаар мэдээд шоконд оржээ.

Оросын нийслэл Москва хотын оршин суугч нэгэн эрэгтэй гуравдугаар сарын эхээр мэс засалд орсныхоо дараа эрчимт эмчилгээнд комын байдалтай гурван сар байжээ. Түүний бие сайжирч, сэрэхэд Орост коронавирусний тархалт эрчимтэй өсөж, хязгаарлалт, хөл хорионы дэглэм тогтоосон байв. Улс орон нь цар тахлын улмаас хүнд байдалтай, халдварын тоогоороо дэлхийд гуравдугаарт явж байгаа зэрэг мэдээ түүнийг шоконд оруулжээ. Түүнийг мэс засалд ороход ОХУ-д нөхцөл байдал хэвийн байсан юм.

Тэрбээр тавдугаар сарын эхээр ухаан орсон ч биеийн байдал нь маш сул байсан тул эмч нар коронавирусний нөхцөл байдлын талаар хэлээгүй аж. Харин одоо түүний бие сайжирч, өөрөө босож явдаг болсноосоо хойш эмчийнхээ хаалгыг тогшин асуулт тавих болжээ. Москва хотын мэдрэлийн мэс засалч Андрей Реутов комоос гараад шоконд орсон өвчтөний талаар “Тэр хаалга тогшоод надтай ярилцаж болох уу гэж асуусан. Дэлхий ертөнцөд юу болоод байгаа юм бэ, манай эхнэр хаана байна гэх зэргээр асуулт тавьсан” гэжээ.

Түүний эхнэр нь нөхөртөө Орос болон дэлхий дахины нөхцөл байдлын талаар аажим аажмаар хэлж өгч байгаа аж. Коронавирусний нөхцөл байдал, хөл хорионы талаар сонсоод эрэгтэй дахин шоконд орж байгаа учир түүнд зарим зүйлийг хэлэхгүй байсан нь дээр гэж үзэх эмч нар ч байгаа гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

КОВИД-19 | Хүүхдүүд халдварласан тохиолдолд хүндээр тусаж байна 2020-06-04

КОВИД-19 өөрчлөгдөж хувьсаагүй 2020-06-04

Вашингтонд байрлуулсан цэргүүдийг татаж эхэлжээ 2020-06-04

Гадаадын агаарын тээврийн компаниуд Хятад руу долоо хоногт нэг л удаа нислэг үйлдэнэ 2020-06-04

АНУ-ын Миннеаполис хотод баривчлагдах үед амиа алдсан Жорж Флойд шинэ төрлийн коронавирусний халдвар авсан байжээ. 2020-06-04

Олон сар комд байсан эр коронавирусний талаар мэдээд шоконд оржээ. 2020-06-04

“КОВИД 19”-өөс сэргийлэх хууль банкуудад хэрхэн хэрэгжих вэ! 2020-06-04

“Apple” хулгайлагдсан гар утаснуудыг ашиглах боломжгүй болгож байна 2020-06-04

Хятад улс эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан мөнгөний бодлогодоо уян хатан өөрчлөлт оруулна 2020-06-04

Албандаа 27 жил “зүтгэсэн” автомашин хөшөө болон сүндэрлэлээ 2020-06-04

АНУ Хятадын иргэний тээврийн онгоцуудын нислэгийг хориглоно 2020-06-04