Албандаа 27 жил “зүтгэсэн” автомашин хөшөө болон сүндэрлэлээ

Албандаа 27 жил “зүтгэсэн” автомашин хөшөө болон сүндэрлэлээ

1993 оноос хойш ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гал усны голомтод үүрэг гүйцэтгэн ажилласан “Зил-130 АЦ 40” маркийн гал унтраах автомашин түүхэнд мөнхлөгдөн Дундговь аймгийн Онцгой байдлын газарт хөшөө болон сүндэрлэлээ.


Одоогоос 27 жилийн өмнө Монгол Улсад гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойг угтан улсын хэмжээнд зохион байгуулагдсан болзолт уралдаанд тус аймгийн Гал түймэртэй тэмцэх алба тэргүүн байр эзлэн, тус гал унтраах автомашинаар шагнагдаж байжээ

Энэ хугацаанд Мандалговь хотын хэмжээнд гарсан 800 гаруй удаагийн объектын гал түймрийг унтраах, гал түймрийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ажиллагааг зохион байгуулахад үүрэг гүйцэтгэсэн юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын Миннеаполис хотод баривчлагдах үед амиа алдсан Жорж Флойд шинэ төрлийн коронавирусний халдвар авсан байжээ. 2020-06-04

Олон сар комд байсан эр коронавирусний талаар мэдээд шоконд оржээ. 2020-06-04

“КОВИД 19”-өөс сэргийлэх хууль банкуудад хэрхэн хэрэгжих вэ! 2020-06-04

“Apple” хулгайлагдсан гар утаснуудыг ашиглах боломжгүй болгож байна 2020-06-04

Хятад улс эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан мөнгөний бодлогодоо уян хатан өөрчлөлт оруулна 2020-06-04

Албандаа 27 жил “зүтгэсэн” автомашин хөшөө болон сүндэрлэлээ 2020-06-04

АНУ Хятадын иргэний тээврийн онгоцуудын нислэгийг хориглоно 2020-06-04

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 3 144 452 болжээ 2020-06-04

АНУ-д солонгос, хятадын иргэдийг мөнгө угаасан хэрэгт буруутгав 2020-06-04

Япон улс олон улсын вакцины холбоонд нийт 300 сая ам.долларыг хандивлана 2020-06-04

Авлигыг таслан зогсоох зорилгоор Ватикан тендерийн шинэ хууль гаргав 2020-06-04