Фижид коронавирусээр халдварласан бүх хүн эдгэрчээ

Фижид коронавирусээр халдварласан бүх хүн эдгэрчээ

Фижи улсад коронавирусний халдвар авсан бүх хүн эдгэрсэн болохыг тус улсын Ерөнхий сайд Фрэнк Мбаинимарама мэдэгдлээ.

“Манай улсад “COVID-19”-ийн халдвар авсан сүүлчийн өвчтөн дөнгөж сая эдгэрлээ. Өдөрт хийж буй шинжилгээний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, халдварын сүүлчийн тохиолдол илэрснээс хойш 45 хоног өнгөрөөд байна. Нас барсан тохиолдол гараагүй, эдгэрэлт 100 хувь” гэж Фижигийн Ерөнхий сайд твиттер хуудсандаа бичжээ.

Фижид коронавирусний халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 19-нд бүртгэгджээ. Вирус тархсанаас хойш тус улсад “COVID-19”-ийн халдварын 18 тохиолдол илэрсэн байна.

ДЭМБ-ын хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхий даяар коронавирусээр халдварласан хүний тоо 6.4 сая давж, 383 мянга орчим хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Коронавирусийг лабораторид гарган авсан байж болзошгүй гэв 2020-06-05

Беларусийн машин тоног төхөөрөмжийн “МАЗ” үйлдвэр Монгол Улсад 25 ширхэг гал унтраах машин нийлүүлнэ. 2020-06-05

Япон коронавирусний вакцинжуулалтыг ирэх оны эхээр эхлүүлэхээр төлөвлөж байна 2020-06-05

Сүүлийн 30 жилд Улаанбаатар хотын хүн ам хурдацтай өсөж, улсын нийт хүн амын 46.1 хувь буюу 1.5 сая хүн амьдарч байна. 2020-06-05

АНУ Монгол Улсад хувийн хамгаалалтын хэрэгслийн тусламж үзүүлнэ 2020-06-05

Фижид коронавирусээр халдварласан бүх хүн эдгэрчээ 2020-06-05

Б.Ууганбаяр: Гэрийн тусгаарлалтад байгаа 94 хүнд гэнэтийн шалгалт хийхэд 11 хүн гэртээ байсангүй 2020-06-05

Тусгай нислэгээр ирэх иргэд АТҮТ-д 10 мянган төгрөг тушаасан байх шаардлагатай 2020-06-05

Энэ сарын 8-нд Сидней-Улаанбаатар, 10-нд Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг биелүүлнэ. 2020-06-05

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан 2020-06-06

Дорнын зурхай: Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй хэмээжээ. 2020-06-06