Өнөөдөр 2020.06.08. Энэ оны 159 дэх өдөр бөгөөд он дуусахад 206 хоног үлдэж байна.
Өнөөдөр 2020.06.08. Энэ оны 159 дэх өдөр бөгөөд он дуусахад 206 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандлаа. 20 цаг 49 минутад жаргана.
Улаанбаатар хотод бороо шивэрнэ. Өдөртөө 13 хэм, шөнөдөө 2 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн далайн өдөр. Мөн Дэлхийн тархины хавдартай тэмцэх өдөр юм. Улс орнуудаас Перуд Инженерийн өдөр бол Орост Нийгмийн салбарын ажилтнуудын өдөр, Карелид Бүгд найрамдах улсын өдөр тохиож байна.
Өнөөдөр Хорватын Ерөнхий сайд асан Иво Санадер, Испанийн хөл бөмбөгч, дасгалжуулагч Хосе Антонио Камачо, Америкийн жүжигчин, найруулагч Кинен Айвори Уэйанс, Английн рок дуучин Мик Хакнелл, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцгийн шагналт, Эммигийн гурван удаагийн шагналт Жулианна Маргулис, рэп дуучин Канье Уэст, Аргентины хөл бөмбөгч Хавьер Маскерано зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1962: Лондоны “New Musical Express” цомгуудын анхны хит-парадыг гаргажээ.
1963: Америкийн зүрх судасны эмч нар тамхи татахын эсрэг анхны кампанит ажлаа эхлүүлэв.
1964: Исланд улс “ЮНЕСКО”-гийн гишүүн болжээ.
1965: Америкийн «Фрито-Лей» болон «Пепси-Кола» компаниуд нэгдэж «PepsiCo» компанийг үүсгэв.
Өнөөдөр үс засуулбал эд малын гарлагатай гэжээ.
Энэ өдөр бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гараг тахих, тангараг тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас тавихад таагүй. Хол газар явах гэж байгаа бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.