ТЕГ-ын дарга асан Б.Хурц шүүх хуралдаа оролцохоор ирлээ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын долоон хүнийг яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.08/ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хурлыг 09:00 цагт товлосон бөгөөд шүүгдэгч Б.Хурц шүүх хуралдаа оролцохоор хүрэлцэн ирээд байна. Түүнчлэн эл хуралд хохирогчоор оролцож байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорих ангиас шүүх хурлын танхимд авч ирлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.