Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ
БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун ням гарагт Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчооны хурлыг даргалан явуулж, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцлээ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлэв.
“Эрхэм хүндэт БНАСАУ-ын Дээд удирдагч Ким Жон Ун Улс төрийн товчооны хуралд оролцов. Хурлын үеэр улс орны эдийн засгийг өөрийн хүчинд тулгуурлан хөгжүүлэх, ард иргэдийн амьдралыг сайжруулах талаар хэд хэдэн асуудлыг нарийвчлан хэлэлцэв” гэж тус агентлагийн мэдээнд дурджээ.
Хурлын гол сэдэв нь химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх тухай байсныг тэмдэглэжээ. KCNA агентлагийн мэдээлж буйгаар, намын удирдлагууд химийн болон төмөрлөгийн үйлдвэрлэлийг "бие даасан эдийн засгийн хоёр тулгуур багана" гэж үзэж байгаа аж. Ким Жөн Ун улс төрийн товчооны хурлын үеэр "энэ салбарыг тогтвортой хөгжлийн зам руу хөтлөхийн тулд БНАСАУ-ын химийн аж үйлдвэрийн салбарыг жүчэ үзэл санааны зарчим, цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх шинэчлэх чиглэл, арга замыг хэлж өгсөн байна".
Уг зөвлөгөөний үеэр мөн нийслэл хотын оршин суугчдын аж амьдралыг сайжруулах зорилгоор Пёньяны орон сууцны барилгын асуудлыг хөнджээ. Үүнээс гадна, хуралд оролцогчид Солонгосын Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажилд анхаарлаа хандуулсан байна. Энэхүү түүхэн ойг 10 дугаар сарын 10-ны өдөр орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.