Саудын Арабад халдвар авсан хүний тоо 100 мянга давжээ

Саудын Арабад халдвар авсан хүний тоо 100 мянга давжээ

Саудын Арабад өдөрт бүртгэгдсэн коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн 10 өдөр дараалан нэмэгдэж, халдвар авсан хүний тоо ням гаргийн байдлаар 100 мянга давжээ.

"Манай улсад ням гарагт халдварын 3045 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 101914 боллоо" гэж Саудын Арабын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Халдварын улмаас 712 хүн нас барсан тус улсад өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо бямба гарагт анх удаа 3000 даваад байжээ.

30 сая хүн амтай Саудын Арабад халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 2-нд бүртгэгдсэн байна. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, дөрөвдүгээр сард Саудын Арабад 10 мянгаас 200 мянган хүн халдвар авсан байж болзошгүй ажээ. Хаант улсад халдвар авсан хүний тоо тавдугаар сарын 16-нд 50 мянгад хүрчээ.  

Саудын Араб нь халдварын тохиолдлын тоогоор Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн /GCC/ зургаан орноосоо нэгдүгээр жагсаж байгаа бөгөөд тэдгээр оронд халдварын 272625 тохиолдол бүртгэгдэж, 1406 хүн нас барсан байна.

Эдгээр оронд бүртгэгдсэн халдварын анхны тохиолдлууд аялж жуулчилсан хүмүүстэй холбоотой байжээ. Хэдийгээр тус орнуудад вирусний эсрэг арга хэмжээнүүдийг харьцангуй эрт авч хэрэгжүүлсэн боловч бага орлоготой цагаач ажилчдын дунд халдвар тархжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.