Гёнги аймгийн Ыжонбу хотын Сонму эмнэлэгт 4 иргэн нэмж халдвар авсан нь тогтоогдсон

Гёнги аймгийн Ыжонбу хотын Сонму эмнэлэгт 4 иргэн нэмж халдвар авсан нь тогтоогдсон

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штаб,
Халдварт өвчин судлалын төвийн ээлжит мэдээлэл

Иргэд хоорондоо “зай барьж” харилцах зөвлөмжийн хэрэгжилтийн талаар – Төв штабаас иргэд хоорондоо “зай барьж” харицах зөвлөмжийн хугацааг 2 долоо хоногоор буюу 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл сунгасан. Уг зөвлөмжийг хэрэгжүүлж эхэлснээс хойш халдвар авсан замыг тогтоох боломжгүй байсан тохиолдол 19.8 хувиас 6.1 хувь хүртэл буурч, хэсэг бүлгээр халдвар авах тохиолдол 63.6 хувиар буурсан эерэг үзүүлэлтүүд гарсан. Төв штабаас 4 дүгээр сарын 1-нээс эхлэн хилээр нэвтрэх журмыг чангатгаж, гадаад улсуудаас ирж буй гадаад, дотоодын бүх зорчигчдыг 2 долоо хоног тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. АНУ, Европын холбооны улсуудад халдвар хурдацтай тархаж байгаа тул эдгээр улсаас ирж буй зорчигчид болон иргэд эрүүл мэндийн байдалдаа онцгой анхаарч байхыг анхааруулж байна.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар – Төв штабаас коронавирусын халдвартай холбоотойгоор санхүүгийн хүндрэлд ороод буй жижиг дунд, үйлдвэр эрхлэгчдэд зориулсан зээлийн сангийн тайлантай танилцсан. Аж ахуйн нэгжээс 4 дүгээр сарын 3-ны 00 цагийн байдлаар Зээлийн батлан даалтын санд нийт 383986 хүсэлт ирүүлсэн. Үүнээс 170874(44.5%) хүсэлтэд баталгаа гаргаж, 119706 (32.2%) аж ахуйн нэгжид зээл олгоод байна. Зээлийн баталгаа олгосон байдлыг орон нутгаар авч үзвэл Үлсан хот 73.4 хувь, Жэжү 70.9 хувь, Гёнбүк 62.1 хувь, Чоннам хот 60.3 хувийг тус тус эзэлж байна. Зээл олголтын байдал Жэжү хотод 60.0 хувь, Үлсан 50.0 хувь, Дэжон 38.5 хувь, Гённам хотод 36.8 хувьтай байна.

Цахимаар хичээлийн шинэ жилийг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар – Төв штабаас коронавирусын халдвар удаан хугацаанд үргэлжилж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг багасгах, багш нарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор цахимаар хичээлийн шинэ жилийг эхлүүлэх ажлын бэлтгэлийг шалгасан. Цахим хичээлийг дунд, ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдад 4 дүгээр сарын 9-нөөс, 1-3 дугаар бага ангийн сурагчдад 4 дүгээр сарын 20-ноос, бага, дунд, ахлах бусад ангийн сурагчдад 4 дүгээр сарын 16-наас эхлүүлнэ. Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулах, сурагчдын хичээлийн хоцрогдлыг багасгах үүднээс сургуулиудад ухаалаг төхөөрөмж хэрэгсэл түрээслэх, интернетийн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж нийт 330 мянган техник, хэрэгслийг түрээсээр ашиглуулахаар бэлдээд байна. Улсын хэмжээнд сургуулиудад ашиглаж байгаа техник, хэрэгслийн тоо, чанар харилцан адилгүй байгаа тул шаардлагатай сургуулиуд урьдчилан худалдан авах, түрээслэхийг зөвшөөрч, харин төлбөрийг дараа төлөх нөхцөлтэйгээр олгож байна. Зайн сургалт 5 дугаар сарын 31 хүртэл EBS сувгаар үнэ төлбөргүй явагдана.

Дамжаа, сургалтын төвийг халдвараас урьдчилан сэргийлж буй тухай – Төв штабаас иргэд хоорондоо “зай барьж харьцах” зөвлөмжийн хүрээнд бүх төрлийн дамжаа, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авч байна. Боловсролын яамнаас улсын хэмжээнд байгаа нийт 126872 дамжаа, дугуйлан, сургалтын төвийн 73340(57.8%) газарт шалгалт хийлээ. Ялангуяа, халдварын тархалт ихтэй бүсэд үйл ажиллагаа явуулж буй дамжаа, сургалтын төвүүд засгийн газраас тогтоосон дүрэм журмыг хэрэгжүүлэхгүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоож хаах, зөвшөөрлыг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна.

Цахимаар шашны цуглаан зохион байгуулах талаар – Иргэд хоорондоо “зай барьж харьцах” зөвлөмжийн хүрээнд 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хорио цээрийн арга хэмжээг чангатгасан. Үүнтэй холбоотойгоор шашны байгууллагуудын зүгээс санал, гомдол ирж байгаа тул 4 дүгээр сарын 8-наас 5 дугаар сар дуустал сүмийн цуглааныг цахимаар зохион байгуулахыг зөвлөж буй.

Хэсэг бүлгээр халдвар авах эрсдэлтэй үйлчилгээний газруудын нөхцөл байдал–Төв штабаас иргэд хоорондоо “зай барьж харьцах” зөвлөмжийн хүрээнд бар, цэнгээний газруудын нөхцөл байдалтай танилцсан. Улсын хэмжээнд нийт 30380 газарт шалгалт хийсэн ба халдвараас урьдчилан сэргийлэх зааврыг зөрчсөн 7315 газарт зөвлөмж өгч, ноцтой зөрчил гаргасан 43 газарт захиргааны арга хэмжээ авсан.

Эмнэлэг дэхь халдварын нөхцөл байлдал:
-Гёнги аймгийн Ыжонбу хотын Сонму эмнэлэгт 4 иргэн нэмж халдвар авсан нь тогтоогдсон. 3 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 48 хүн халдвар авсан нь тогтоогдож, тандалт судалгааны ажил үргэлжилэн хийгдэж байна. Дэгү хотын Далсон дүүргийн Жэми эмнэлэгт 11 иргэн нэмж халдвар авсан ба тус эмнэлэгт нийт 186 иргэн халдвар аваад байна.

Эх сурвалж: БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв http://ncov.mohw.go.kr/


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Энэ сарын 8-нд үйлдэгдэх чартер нислэгт дараах иргэд бүртгүүлнэ 2020-04-05

ЭСЯ-ны ажилтнуудын цахим хаяг, дотуур утасны дугаар 2020-04-05

БНСУ-ЫН Халдварт өвчин судлалын төв Коронавирусын нөхцөл байдал /2020.04.06-ы өдөр 10.00цаг/ 2020-04-06

Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалт дэлхий дахинд. 2020.04.06. 2020-04-06

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020-04-07

Гёнги аймгийн Ыжонбу хотын Сонму эмнэлэгт 4 иргэн нэмж халдвар авсан нь тогтоогдсон 2020-04-08

БНСУ-ЫН Халдварт өвчин судлалын төв Коронавирусын нөхцөл байдал /2020.04.09 өдөр 10.00цаг/ 2020-04-09

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээлэл 2020-04-10

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020-04-11

Embassy of Mongolia in Seoul КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР 2020-04-11

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр коронавирусаар халдварласан тохиолдол 32-оор нэмэгдэж нийт 10512-д хүрсэн байна 2020-04-12