БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээлэл
тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 4 дүгээр сарын 10-ны 00.00 цагийн байдлаар 27-оор нэмэгдэж нийт 10450-д хүрсэн байна. Шинээр Сөүл хотод 5, Бусан хотод 1, Инчон хотод 1, Кёнги мужид 9, Умард Гёнсан мужид 7, хилийн хорио цээрийн бүсээс 4 тохиолдол нэмэгдсэн байна.
Одоогийн байдлаар 503051 (+8340) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 477303 (+8524) иргэний хариу сөрөг гарч, 15298 (-211) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 7117 (+144) иргэн бүрэн эдгэрсэн бол 208 (+4) иргэн нас барсан. Одоогоор 3125 (-121) иргэн тусгаарлагдсан байна.
https://www.cdc.go.kr/board/board.es?mid=a20501000000&bid=0015
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.