БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээлэл 2020.04.15.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээлэл 2020.04.15.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 4 дүгээр сарын 15-ны 00.00 цагийн байдлаар 27-оор нэмэгдэж нийт 10591-д хүрсэн байна. Шинээр Сөүл хотод 5, Бусан хотод 1, Дэгү хотод 1, Гуанжү хотод 1, Кёнги мужид 6, Канвон мужид 2, Умард Гёнсан мужид 6, Чэжү аялал жуулчлалын бүсэд 1, хилийн хорио цээрийн бүсээс 4 тохиолдол нэмэгдсэн байна.
Одоогийн байдлаар 534552 (+7114) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 508935 (+6712) иргэний хариу сөрөг гарч, 15026 (+375) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 7616 (+82) иргэн бүрэн эдгэрсэн бол 225 (+3) иргэн нас барсан. Одоогоор 2750 (-58) иргэн тусгаарлагдсан байна.https://www.cdc.go.kr/board/board.es?mid=a20501000000&bid=0015

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.