БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 4 дүгээр сарын 16-ны 00.00 цагийн байдлаар 22-оор нэмэгдэж нийт 10613-д хүрсэн байна. Шинээр Сөүл хотод 2, Бусан хотод 3, Дэгү хотод 4, Кёнги мужид 4, Канвон мужид 1, Умард Гёнсан мужид 4, хилийн хорио цээрийн бүсээс 4 тохиолдол нэмэгдсэн байна.
Одоогийн байдлаар 538775 (+4223) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 513894 (+4959) иргэний хариу сөрөг гарч, 14268 (-758) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 7757 (+141) иргэн бүрэн эдгэрсэн бол 229 (+4) иргэн нас барсан. Одоогоор 2627 (-123) иргэн тусгаарлагдсан байна.
https://www.cdc.go.kr/board/board.es?mid=a20501000000&bid=0015

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.