БНСУ-ын Элчин сайдын яам өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс визний журмаа шинэчилжээ.

БНСУ-ын Элчин сайдын яам өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс визний журмаа шинэчилжээ.

БНСУ-ын ЭСЯ өнөөдөр буюу 5 дугаар сарын 25-наас визний журмаа шинэчилсэн талаар тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэв. 

Шинэчилсэн журамд доох зүйлүүдийг санамж болгосон байна. Үүнд:

  • Виз мэдүүлгийн маягтад зорчих зорилго, холбогдох утасны дугаар, ажлын газар зэргийг худал бичсэн тохиолдолд виз олгохоос татгалзах шалтгаан болж,  тодорхой хугацаагаар виз олгохоос татгалзана.
  • Хуурамч болон засварласан бичиг баримт бүрдүүлж өгөх тохиолдолд болон визний хууль бус үйлдэл зэрэг нь 2 удаа илэрсэн тохиолдолд уг этгээдийг Монгол Улсын хуулийн дагуу зохицуулалт хийнэ. Ингэхдээ БНСУ-ын визний журам (удирдамж)-ын дагуу “хязгааргүй”-ээр визний мэдээллийн нэгдсэн системд байрлуулж БНСУ-ын хилээр нэвтрэхийг хязгаарлана.
  • Иргэний бүртгэлийн лавлагаа зэрэг БНСУ-ын талаас олгох бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Ингэхдээ бичиг баримтын хүчинтэй хугацааг тусгайлан заагаагүй бол олгосон өдрөөс хойш 3 сар хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна.
  • Зорчих зорилгыг тодорхойлох зэрэг визний мэдүүлгийг шалгахын тулд шаардлагатай тохиолдолд бүрдүүлэх бичиг баримтын тоог нэмж, хасч болно.
  • Бүрдүүлж өгөх боломжгүй бичиг баримтын тухайд зорилго тодорхойлох боломжтой өөр бусад бичиг баримтаар орлуулах эсхүл өргөдөл бичиж өгч болно.
  • Виз мэдүүлэхээр бүрдүүлж өгсөн бичиг баримтыг бүртгэж (шалгаж) дууссаны дараа эх хувийг буцаан олгох бөгөөд бусад бичиг баримтыг буцаан олгохгүй.
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь виз мэдүүлж буй өдрөөс эхлэн тооцвол 6 сар ба түүнээс дээш хугацаа үлдсэн байх,
  • Виз олгосон боловч хилээр нэвтрэх нөхцлийг хангахгүй гэж үзвэл БНСУ-ын онгоцны буудал дээр хилээр нэвтрүүлэхээс татгалзаж болно хэмээн тус тус шинэчилэн тусгажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.