БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 5 дугаар сарын 27-ны 00.00 цагийн байдлаар 40-өөр нэмэгдэж нийт 11265-д хүрэв. Шинээр илэрсэн 40 тохиолдлын 3 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 10295 (+20) иргэн эдгэрсэн бол 269 (0) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 852876 (+13401) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 820550 (+14344) иргэний хариу сөрөг гарч, 21061 (-983) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 701 (+20) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.