Ж.БАТЗАНДАН: ЗЭЭЛ АВААГҮЙНХЭЭ ТӨЛӨӨ 150 МЯНГАН АХМАД ХОХИРОХ ЁСГҮЙ

Ж.БАТЗАНДАН: ЗЭЭЛ АВААГҮЙНХЭЭ ТӨЛӨӨ 150 МЯНГАН АХМАД ХОХИРОХ ЁСГҮЙ

Засгийн газраас ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн төслийг санаачилж, УИХ-д мэдүүлсэн билээ. Хуулийн төсөлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг нэг удаа тэглэх харилцааг зохицуулахаар тусгасан байна. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар бүрдүүлэхээр тооцсон юм.

Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тооцооллоор цэвэр ашиг нь 1 их наяд 50.4 тэрбум төгрөг болохоор байгаа юм. Үүнтэй холбогдуулж ШИНЭ намын төлөөлөл байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр намын дарга Ж.Батзандан “200 мянган ахмад тэтгэрийн зээлээ тэглүүлээд, 150 мянган ахмад зээл аваагүйнхээ төлөө хохирох ёсгүй. 12 дугаар сард зохиомол зээлийн хэмжээ, зээлийн бичилт эрс нэмэгдсэн гэх гомдлууд ирж байна. Салхитын мөнгөний ордоос орох 750 тэрбум төгрөгийг бүх ахмадуудад ижил тэгш олгох ёстой. Үүний төлөө ШИНЭ нам улс төрийн тэмцэл явуулах болно. Ийм байр суурьтай иргэд байвал бидэнтэй нэгдээрэй” гэлээ.

С.Сүлд

Эх сурвалж 24цаг.мн

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.