Эрдэмтэд манай дэлхийтэй ижил амьдрал байх боломжтой гаригийг нээжээ

Эрдэмтэд манай дэлхийтэй ижил амьдрал байх боломжтой гаригийг нээжээ

НАСА манай дэлхийтэй төстэй гаригийг нээжээ. Одоогоос 10 гаруй жилийн өмнө хөөргөсөн "TESS" хэмээх хиймэл дагуулын тусламжтай дээрх нээлтийг хийсэн бөгөөд тус гариг дээр амьдрал хүртэл байх боломжтой гэнэ. 

Шинээр нээсэн гаригийг "TOI 700d" хэмээн нэрлэсэн бөгөөд "TOI 700d" нь манай нарны аймгаас 100 гэрлийн жилийн зайд оршдог аж. Дэлхийгээс 20 хувиар том энэ гараг дулааны 86 хувийг нарнаас хүлээн авдаг, гаригийн нийт гадаргуугийн 80-90 хувийг ус хүрээлсэн болохыг эрдэмтэд онолцжээ. 

Одоогийн байдлаар судлаачид тус гаригийн гадаргуу дээр яг ямар бодис байгааг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Хэрвээ "TOI 700d"-ийн гадаргуугаас хүчилтөрөгч илэрвэл амьдрал хэдийн үүссэн байх боломжтой болохыг судлаачид онцолсон юм. 

"TOI 700d" нь "TOI 700" гэх манай нарнаас хамаагүй жижиг хэмжээтэй одыг тойрдог аж. Тус одыг нийт 3 гариг тойрдог бөгөөд "TOI 700d" манайхаар 32 өдрийн дотор нараа бүтэн тойрч дуусдаг ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.