"Subaru" нэг сая гаруй автомашин эргүүлэн татна

"Subaru" нэг сая гаруй автомашин эргүүлэн татна

Японы "Subaru" компани Япон, АНУ, Европын зах зээлээс нэг сая машинаа эргүүлэн татахаар болсноо зарлалаа.

Одоогийн байдлаар дээрх машинуудыг эргүүлэн татах болсон шалтгаантай холбоотой гарсан осол гэмтэл гараагүй байгаа ба асаалтын системд үүссэн доголдолын улмаас машин шатсан 2 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. "Subaru" нь нийтдээ 27 маркийн хагас сая машиныг эргүүлэн татаад байгаагийн дотор 2015 оны 4 сараас 2019 оны 8 сар хооронд үйлдвэрлэгдэж байсан "Subaru Trezia" машин орсон байна.

"Subaru Trezia"-ийг эргүүлэн татах болсон шалтгаан нь түүний хамгаалалтын дэрний спирал кабелын доголтой ажиллагаанаас болжээ. Өмнө нь "Subaru Trezia" -ийн асаалтын сэлгэн залгуурт үүссэн доголдол нь ослын шалтгаан болсны улмаас нийт 13 хүний амь нас хохирсон хэд хэдэн тохиолдол гарсан учир уг машиныг эргүүлэн татаж байсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.