"Жүнан" Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг (Chung-Ang University Hospital)
"Жүнан" Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг (Chung-Ang University Hospital) :
1968онд Сөүлд нээлтээ хийсэн Чүнг-Анг Их Сургуулийн эмнэлэг нь өнөөг хүртэл Солонгосын анагаах ухааны хөгжилд тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэж ирлээ. 2004онд эмнэлгийн барилгыг шинэчилснээр цэвэр тохилог орчинд өвчтнүүдэд үйлчлэх боломжтой боллоо. 2009онд Дүсан группээс Чүнг-Анг Их Сургууль болон Чүнг-Анг Их Сургуулийн эмнэлгийг өөрийн мэдэлдээ авснаар Чүнг-Анг Их Сургуулийн эмнэлэг улам ихээр хөгжих суурь боллоо.
Газраас доош 3давхар, дээш 15давхар төв барилга, мөн 10давхар шинэ байгууламжтай Чүнг-Анг Их Сургуулийн эмнэлэг нь нийт 890 хэвтэн эмчлүүлэх тасаг, 23 төрлийн нарийн мэргэжлийн эмчилгээний хэсэг, 130 эмчтэй нийлээд 2000 үндсэн ажилтантай бөгөөд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн дэвшилтэт анагаах ухааны ололт амьжилтыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн бамбай булчирхайн төв, зүрхний төв, нуруу нугасны төв, дотрын төв зэрэг нарийн мэргэжлийн төвүүдийг түшиглэн гол эмгэгүүдийг нарийн түвшинд оношлон эмчлэж буй бөгөөд эмч нарынхаа мэргэжлийг дээшлүүлэхэд түлхүү анхаарч байна. Энэхүү хүч чартайлтын үр дүнд Чүнг –Анг их сургуулийн эмнэлэг нь Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамнаас шалгаруулдаг эрүүл мэндийн байгууллагын шалгаруулалтаас 2005, 2007онуудад БНСУ-ын шилдэг эмнэлгээр шалгарсан бөгөөд 2012онд эрүүл мэндийг хамгаалах салбарыг тэргүүлэгчийн шагнал болон “Үйлчлүүлэгчдийг төвөө болгосон марктинг” шилдэг шагналыг хүртсэн.
Мөн 2008онд гадаад өвчтнүүдэд зориулсан олон улсын эмчилгээний багийг бий болгож гадаад иргэд эмнэлгийн үйлчилгээг хялбар дөхөм авах боломжийг бүрдүүлэхийг зорилгоо болгон ажиллаж байна. Орос, монгол, англи хэлтэй координаторыг ажиллуулснаар гадаад өвчтнүүдийг зөвлөгөө болон эмчилгээ хийлгэхэд нь орчуулгын үйлчилгээг үзүүлж байна.
Гадаад өвчтгүүдэд зориулсан хоолны цэсийг боловсруулсан ба 1өвчтөнг 1ажилтан хариуцан үйлчилдэг. Энэ хүч хөдөлмөрийн үр дүнд 2011оныг бодвол Чүнг –Анг их сургуулийн эмнэлгийг зорисон гадаадын өвчтөн эрс нэмэгдлээ. Онцловол орос, монгол үйлчлүүлэгчид эмчилүүлэхийн тулд Чүнг –Анг их сургуулийн эмнэлгийг зорисон бөгөөд 2012онд эмчлүүлэгч гадаад иргэдийн тоо мянгад хүрснээр шилдэг эмнэлэг болохыг ахин нэг батлаж өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.