"Конгүг" Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг(Konkuk University Medical Center)

"Конгүг" Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг(Konkuk University Medical Center)

“Конгүг” Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг (Konkuk University Medical Center) :

“Конгүг” Их сургуулийн Анагаах ухааны төвийг 1931 онд “Ёо Сук-Чанг” эмчийн санаачлагаар энгийн ард иргэдэд зориулан байгуулсан. “Ёо Сук-Чанг” эмч хүмүүст эрүүл мэндийн тусламж үзүүлэх чин сэтгэлийн эрмэлзэлдээ хөтлөгдөн уг эмнэлгийг байгуулсан юм.

“Конгүг” Их сургуулийн Эрүүл мэндийн төв нь үүсгэн байгуулагчын энэхүү санааг нь өнөөг хүртэл хадгалж, эмчилгээний практикт хэрэгжүүлсээр ирсэн. 2005 онд “Конгүг” Их сургуулийн Эрүүл мэндийн төв анагаах ухааны огцом хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, өндөр чанарта й эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд бүрэн ш инэчлэгдсэн.

Шинэ эмнэлэг нь 870 ортой, нийт 83000 квадрат метр талбайтай, газар доор 2 давхар, газраас дээш 13 давхарт ай барилга юм. Ижилгүй сайхан барилгатай байхаас гадна бүр эн компьютержүүлсэн бүртгэлийн тогтолцоо, хамгийн орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж зэргийг ашигладаг.

Эмнэлгийн мэргэжилтэн болон ажилтнууд нь дээд зэргийн эрүүл м эндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр мэдлэг чадвар, хүчээ н ийлүлэн ажилладаг билээ. “Конгүг” Их сургуулийн Эрүүл мэндийн төв нь тогтвортой э мнэлгийн орчинд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд танд нэн та аламжтай орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхи йг зорьж ажилладаг. Манай төв олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн төв болж чадсан. Мөн бид веб хуудсаараа дамжуулан эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг.

Веб хуудсаар зочилсон хэн бүхэн хэрэгтэй эрүүл мэндийн мэдээллийг авах боломжтой. Бид таны үнэ цэнэтэй саналыг хүндэтгэн сонсож, эмнэлгийн үйл ажиллагаандаа тусгах болно.

Олон улсын эрүүл мэндийн төв :

Олон улсын Клиник нь 2010 онд Конкукийн Их сургуулийн Эрүүл мэндийн Төвийг өндөр чанартай эмчилгээний техникээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн төв болгох алсын хараатайгаар нээгдсэн. Манай клиник шууд анагаах эмчилгээ хийдэггүй боловч бид өвчтөн болон Конкукийн Ихсургуулийн Эрүүл мэндийн Төв дэх мэргэжилтнүүдийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг.

Бидний эрхэм зорилго бол дэлхийн өнцөг булан бүрээс ирэх өвчтөнүүдэд илүү тохь тухтай, нөхөрсөг орон зайг үүсгэх явдал юм. Бид гадаадын өвчтөнүүдийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд болон дэлхийн хэмжээний эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд бүх хүч чадлаа дайчилдаг.

 
"Конгүг" Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг

Хаяг : 4-12, Hwayang-dong, Gwangjin-gu, Seoul
Утас : 02-2030-8361~2
Ажлын цаг : 8:30 - 17:30
(Ажлын өдрүүдээр)
8:30 - 24:00 (Бямба гарагт)
Цахим хуудас : http://www.kuh.ac.kr

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.