Остеоартрит гэж юу вэ?
Үений үрэвсэлт өвчлөл (Остеоартрит) үүсэх шалтгаан
Дэлхий дахинаа өдрөөс өдөрт үе мөчний өвчлөл нэмэгдэж хөдөлмөрийн чадвар алдалтын тоо нэмэгдсээр байна. АНУ–д хийгдсэн судалгаагаар 2009 оны байдлаар 27 сая хүн яс үений үрэвслээр өвдөөд байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ тоо 67 саяд хүрнэ гэсэн тооцоолол байдаг. Өөрөөр хэлбэл остеоартрит буюу яс үений үрэвсэл нь бидний амьдралын зуршил болон экологийн бохирдолтой шууд холбоотойгоор шугаман хамаарлаар өсөж байна.
Та бидний дунд үеэр шаржигнан дуугардаг, үеээр хөшдөг, үений хөдөлгөөний далайц буурсан, өглөөний хөшингө 30 минутаас бага хугацаанд үргэлжлэдэг, үений хэмжээ томорсон хүмүүс олон байдаг. Хэрвээ эдгээр шинж тэмдэг илэрч байвал та анхаарлаа хандуулаарай.
Остеоартрит гэж юу вэ?
Остеоартрит нь үений үрэвслүүдээс хамгийн өргөн тохиолддог ба үений сөнөрөлт өвчин ч гэж нэрлэгддэг. Остеоартрит нь мөгөөрс болон бусад эдүүдэд гэмтэл учирсанаар үений өвдөлт болон хөшилтөөр илэрдэг архаг өвчин юм.
Тархалтын хувьд дэлхий дахинд 45-65 настай иргэдийн 30%, 65 – аас дээш настай иргэдийн 85 % нь тус өвчнөөр өвчилсөн байдаг.
Шалтгаан:
- Таргалалт: хүний яс, мөөгөрсний анатоми бүтцийн дааж чадах дээд хэмжээнээс давсан ачаалалыг мөгөөрсөн эдэд байнга өгснөөр мөгөөрсөн эд болон ясны эдүүдэд гэмтэл учирдаг. Энэ нь ОА өвчин үүсгэх түгээмэл шалтгаан болдог. Мөн ДЭМБ-аас Монголд хийгдсэн судалгаанаас үзэхэд насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 25% нь илүүдэл жинтэй байгаа нь тус өвчин Монгол улсад өргөн тархсны гол шалтгаан юм.
- Нас, хүйс: 2016 онд Ази тивд хийгдсэн судалгаанаас үзэхэд 45-аас дээш насны таргалалттай 2 эмэгтэй тутмын 1 нь, 3 эрэгтэй тутмын 1 нь ОА өвчний аль нэг үе шатанд нэрвэгдсэн байдаг.
- Бичил гэмтэл, ясны хугарал: бичил гэмтэлүүдийн дараа мөгөөрс нөхөн сэргээх бүрэн төгс эмчилгээ хийлгээгүйн улмаас хожуу үедээ ОА өвчин үүсдэг. Тамирчдын дунд зодог тайлах шалтгаанаар 1-р байранд тус өвчин нэрлэгддэг.
- Үений бат бөх байдал алдагдах: үенд шаардлагатай тэжээлийг хоол хүнсээр хангалтгүй хэрэглэх. Монгол улсын хувьд далайн хүнс хангалттай хэрэглэж чаддаггүй бөгөөд үенд шаардлагатай глюкозамин болон хондротин сульфат зэрэг бодисуудыг бага хэрэглэдэг.Мөн спорт, фитнессээр идэвхитэй хичээллэдэг хүмүүс үений тэжээл нэмэлтээр хэрэглэгдэггүйтэй холбоотойгоор мөгөөрсөн эдийн тэжээлийн дутагдал даамжран үений бат бөх байдал алдагдан остеоартрит өвчин үүсэх нөхцөл болдог.
- Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл хэрэглэх: ОХУ-д хийгдсэн судалгаагаар ЖСЭ хэрэглэх нь ОА өвчнийг залуужуулдаг гэсэн судалгаа хийгдсэн байдаг.
- Удамшил: ээж болон эмээ нь ОА өвчтэй байсан бол тухайн эмэгтэй ОА өвчин тусах магадлал 65%-иар ихэсдэг.
- Дааврын бус үрэвслийн эсрэг эм: ДБҮЭЭ \ибупрофен, диклоденк, наклопен г.м\ удаан хугацаанд хэрэглэснээр мөгөөрсөн эдийн нөхөн төлжилтийг дарангуйлдаг бөгөөд мөн ходоодны шархлаа өвчний нэг том шалтгаан болдог. ДБҮЭЭ хэрэглэснээр хэдийгээр тухайн үедээ өвчтөний өвдөлтийг дарж байгаа ч гэсэн ОА өвнийг улам бүр даамжруулдаг.
Эрт үедээ илрэх эмнэлзүйн шинж тэмдэг:
- Үе шаржигнан дуугарах
- Өглөөний хөшингө 30 минутаас бага хугацаанд үргэлжлэх
- Гэмтсэн үеэр өвдөх
- Биеийн ачаалалын үед өвдөлт ихсэн, тайван үед багасах
- Хөдөлгөөн хязгаарлагдмал байсны дараа хөшингө үүсэх
- Үений хэмжээ томорох
- Үений тогтвортой байдал алдагдах
- Үений хөдөлгөөний далайц буурах
- Үений ойролцоох булчин хатингарих
Урьдчилан сэргийлэлт:
Хамгийн том урьдчилан сэргийлэлт бол үүсгэж буй шалгааныг арилгах. Өөрөөр хэлбэл таргалалттай хүн турах зэрэг шаардлагатай. Мөн үе мөчний гэмтэл яваандаа остеоартрит болж хүндрэх эрсдэл их байдаг тул та ямар нэгэн байдлаар гэмтэж байсан бол мөгөөрсөн эдийн тэжээл уух шаардлагаттай байдаг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.