Танд ямар витамин дутагдсан вэ?

Танд ямар витамин дутагдсан вэ?

Витамин А: дутагдсанаас өвдөг болон тохойн хатуурч хуурайшин, хумс долгионтоно.Үс унаж өнгөө алдаж, ходоодны хүчил багасна. Арьс  эрт  хөгширч  үрчлээтнэ.

Витамин С: дутагдсанаас арьсанд толбо үүсэх, унтамхай болох, ядрах, амархан харшлах шинж илэрнэ. Буйлнаас цус гарна.Шүд хөдөлж унана.Арьсанд цус хурна.Шархны анилт муудна.
Витамин В2: дутагдвал үс тоосорхог болох, хагтах, шүдний паалан харлах, нүд болох амны орчимд үрчлээ үүсэх, уруул хагарах шинж тэмдэг илэрнэ. Хараа муудаж гэрэлд гялбадаг болно.Амны жавьж болон хэлний салст бүрхэвч хагарна.

Витамин Е: дутагдсан үед тос муу шингэх, ядрах шинж илэрнэ. Булчин тэжээлийн хямралд орно. Зүрхний үйл ажиллагаа муудна.

Витамин Д: Хүүхдэд рахит үүснэ.Хүүхдэд рахит үүснэ.Насанд хүрэгчдийн ясыг хэврэгшүүлнэ.Сэтгэл санааг тогтворгүй болгоно

Витамин P: дутагдвал шүднээс цус гарна, арьс хөхөрнө, үс унана. Хялгасан судас хэврэг болно.Булчинд өвдөлт үүснэ. Бие ядарна.

Витамин РР: дутвал үс унана, арьсны уян хатан байдал алдагдана. Тархины үйл ажиллагаа муудаж уур уцаартай болно.
Витамин N (липоевийн хүчил): Булчингийн хэмжээ багасна. Өсөлт удааширна.

Витамин В12:Ядарна.Цус багадана.Мэдрэлийн системд өөрчлөлт орно. Бие жихүүцнэ.

Витамин В6:Сэтгэл санаа хямарна.хоолны дуршилгүй болно, арьс загатнана,судасны хатуурал үүснэ.

Витамин В9 (фолийн хүчил):Эритроцит бий болоход саад болж цус багадна, гэдэс эвгүйрхэнэ.

Магни:Архаг ядаргаа үүсгэнэ , толгой өвдөнө, үс ба хумс хэврэгшинэ, анхаарал төвлөрөлт ба ой тогтоолт муудна, зүрх судасны ажиллагаа зөрчигдөнө.даралт буурч холестрины хэмжээ нэмэгдэнэ.

Кальци:Шүд хорхойтно, үс болон хумс хугарамтгай болох,  яс сийрэгжинэ, амархан ядарна, шөрмөс татна, өсөлт болон дархлалын явц алдагдана

Цинк:өсөлт зогсоно, мэдрэл хэт хөөрөгдөлд орж амархан ядарна.Цинкийн дутагдал нь төмөр, зэс, кадьми, хар тугалга их хэмжээгээр хуримтлагдахад хүргэнэ.

Төмөр:Эд эсийн амьсгал муудна, цус багадна.Хоол хүнсэнд амьтны гаралтай уураг, амин дэм, цус төлжүүлэгч микроэлементүүдийн хангалтгүй хэмжээ төмрийн  дутагдалд хүргэдэг.

Зэс:Цус багадна,үс бууралтана, хэсэгчилсэн байдлаар үс  халцарна, хоолны дуршил буурна, гемоглобины хэмжээ багасна, зүрхний булчин хатангаршина.

Марганц: Нөхөн төлжих ажиллагаа алдагдана, үе мөчинд гажиг үүснэ.

Хром:Тамирдана, цусан дахь холестрин ба триглицеридийн хэмжээ нэмэгдэнэ, цусан дахь чихрийн хэмжээ өөрчлөгдөнө, чихрийн шижин өвчин үүсэх магадлал өндөр

Йод: Бамбай булчирхайны гормоны боловсруулалт ихэснэ, бахлуур үүснэ, нойрмоглоно, хавагнана, холестерины хэмжээ ихэснэ.

Молибден:Хөөрөл, уур уцаар ихтэй болно, харааны дасалт (харанхуйд) муудна, зүрхний агшилтын хэмнэл алдагдана

Селен: Үс унана, тэжээлийн дутагдлаас болж хумсны хэлбэр өөрчлөгдөнө, биеийн эсэргүүцэл суларна, элэгний ажиллагаа доголдоно.Нөхөн төлжилтийн ажиллагаа дутагдана.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.