Гэсэн хэдий ч үүний шалтгааныг тодруулж чадаагүй. Чинжүү дэх капсаицин нь зүрхний эрүүл мэндэд тустай гэж судлаачид таамаглаж байна. Өмнөх судалгаануудаас харахад капсаицин нь үрэвслийн эсрэг болон өвдөлт намдаах үйлчилгээтэй байдаг юм.
Чинжүү идэх нь эрүүл мэндэд тустай
Чинжүүг байнга идэж байх нь зүрхний эрүүл мэндэд тустай бөгөөд зүрхний өвчин, цус харвалтаас болж нас барах эрсдлийг бууруулдаг болохыг Италийн судлаачид тогтоожээ.Их Британийн "Таймс" сонинд мэдээлснээр Италийн Газар дундын тэнгисийн Мэдрэлийн өвчин судлалын хүрээлэнгийн судлаачид Италийн Молизе мужийн 22811 оршин суугчдын дунд 8 жилийн турш судалгаа хийж, тэдний хоолны дэглэм, эрүүл мэндийн байдлыг даган мөрдсөн байна. Судалгааны дүнд тус бүс нутгийн иргэд халуун ногоотой хоол түлхүү идэх дуртай ба долоо хоногт 4-ээс их удаа чинжүү идэх нь зүрхний титэм судасны өвчнөөр нас барах эрсдэлийг 44 хувь, цус харвалтаас болж нас барах эрсдэлийг 60 хувиар бууруулдаг болохыг судлаачид тогтоосон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.