Зүрхний давтан шигдээс үүсэх эрсдлийг бууруулах 5 алхам

Зүрхний давтан шигдээс үүсэх эрсдлийг бууруулах 5 алхам
  1. Эмээ тогтмол уу

Эмчийн бичсэн жорын дагуу эмээ тогтмол уу. Ингэснээр та дахин зүрхний шигдээс болохоос сэргийлэх бөгөөд эмээ уухаа мартах болон нөхөж олон ширхэгээр уух нь эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэнэ. 

  1. Эмчийн тогтмол хяналтанд байх

Эмч болон эрүүл мэндийн ажилтнуудтай хамтран ажиллах нь таньд илүү сайн. Зүрхний шигдээс болсноос хойш 6 долоо хоногийн дотор давтан хянуулах нь таны эдгэрэлтэнд илүү тустай.

  1. Зүрхний сэргээн засах хөтөлбөрт оролцох

Зүрхний сэргээн засах хөтөлбөрөөр таны хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлж, ачаалал даах чадварыг сайжруулж, стрессийн голомтыг эмчилснээр биеийн хүчний болон сэтгэл санааны эдгэрэлтийг түргэсгэнэ.

  1. Эрсдэлт хүчин зүйлийг бууруулах

Нийтлэг эрсдэлт хүчин зүйлсд тамхи татах, цусан дах өөх тосны хэмжээ өндөр, артерийн даралт өндөр байх, чихрийн шижин зэрэг ордог. Эмээ ууж, эрүүл амьдралын хэв маягтай байснаар зүрхний давтан шигдээс үүсэх эрсдлийг бууруулна.

  1. Дэмжлэг авах

Эдгэрэх явцдаа гэр бүл, найз нөхөд болон бусад ойр дотныхонтойгоо ойр байснаар сэтгэл гутрал, ганцаардал үүсэхээс сэргийлнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.