ХӨЛИЙН МӨӨГӨНЦӨРТ ӨВЧИН

ХӨЛИЙН МӨӨГӨНЦӨРТ ӨВЧИН

Дэлхий дээрх таван хүний нэг нь хөлийн мөөгөнцөрт өвчний тээгч байдаг талаар ДЭМБ-ын мэдээлэлд дурдсан байдаг.

Арьс болон хумсны өвчний 32-47% -ийг мөөгөнцрийн халдвар эзэлдэг. Хөлийн мөөгөнцөрт өвч нь тамирчдад хамгийн элбэг тохиолддог учир Тамирчны хөл (tinea pedis) гэж нэрлэх нь бий.

Шалтгаан

  • Халдвартай хүнтэй харьцах
  • Халдварлагдсан эд зүйлс, гадаргуутай харьцах
  • Хөлрөмтгий хөлтэй байх
  • Чийглэг орчинд ажиллах
  • Чийг татдаг, битүү гутал тогтмол өмсөх

Эрсдэлт хүчин зүйлс:

Хэрэв та доорх асуултанд тийм гэж хариулж байвал тамирчдын хөлтэй болох өндөр эрсдэлтэй:

  • Та Эрэгтэй хүн
  • Хуруутай оймс, чийгтэй гутал өмсдөг
  • Мөөгөнцрийн халдвартай хүнтэй гудас, хивс, орны даавуу, хувцас, гутал зэргийг сольж хэрэглэдэг
  • Халдвар тархах боломжтой олон нийтийн үйлчилгээний саун, усан бассейн, нийтийн халуун ус, хувцас солих өрөөнд хөл нүцгэн явдаг

Халдварлах зам:

  • Халдвартай хүн, амьтнаас /Жоом, гэрийн тэжээмэл амьтдын мөөгөнцөрт халдвартай холбоотой/
  • Ахуйн хавьтлаар: Халдварлагдсан углааш, алчуур, хувцас хэрэглэл, шал г.м
  • Биеийн бусад хэсэгт халдварлах.  Үүнд:
    • гар: Халдвар авсан хэсгүүддээ хүрч маажсанаар биеийн бусад хэсэгт халдвар тараах, адил төрлийн шинж тэмдгүүд илрэх
    • Таны хумс: Тамирчдын хөл өвчний үед үүссэн хумсны мөөгөнцөр нь эмчилгээнд тэсвэртэй байдаг.
    • Таны хөлс: Хөлийн мөөгөнцөрийн үүсгэгч нь хөлсөөр ялгарч, алчуур, гараар дамжин хөлийг өвчлүүлэх нь  түгээмэл байдаг.

Шинж тэмдгүүд:

1-р үе шат: Хуруунууд завсраар улайж загатнах

2-р үе шат:  Хурууны салаа орчмын арьс хагарах, цуурах

3-р үе шат:  Хөл нь дээгүүр цэврүүт тууралт гарах

4-р үе шат: Хөлийн ул хуурайшина

 

  • Хөлрөмтгий хөлтэй хүмүүст хөлийн хуруунаас эхлэн загатнах, түлэгдэх үед үүсдэг цэврүүтэй төстэй тууралтаар эхэлнэ
  • Ихэвчлэн цайвар улаан тууралт хуруугаар гарна
  • Гутал, оймс өмссөний дараа загатнах хандлагатай
  • Зарим төрлийн тамирчны хөл өвчний онцлог нь цэврүү юм уу шархлаа үүсгэнэ.
  • Архаг арьсны хуурайшилт, хайрсжилтын суурь дээр улайх хэлбэрээр эгземи төст явагддаг.

Хэзээ эмчид хандах вэ?

  • Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрсэн
  • Хэрвээ таны хөл нь дээр тууралт гарч таны авсан арга хэмжээнд үр дүн өгөхгүй бол дахин эмчид хандаарай
  • Хэрэв та чихрийн шижинтэй, эмч таныг тамирчны хөлтэй гэж үзэж байгаа, Ялангуяа хөлөөр улайх, хавдах, цэврүү үүсэх, ус гүйх, халуу оргих гэх мэт шинжүүд илэрч, хоёрдогч халдварын шинж тэмдэг ажиглагдвал эмчид хандаарай

Урьдчилан сэргийлэх:

Эдгээр зөвлөмжүүд нь тамирчны хөл үүсэхээс сэргийлэх, эсвэл шинж тэмдгийг багасгахад тусална.

  • Хөлийнхөө хурууг хуурай байлгах: Гэртээ байхад хөлөө аль болох агаарт гаргах, хөл нүцгэн явах хэрэгтэй. Ванд болон Шүршүүрт орсныхоо дараа хуруугаа хатаана уу.  
  • Оймсыг тогтмол солих: Хэрвээ хөл чинь маш их халууцдаг, хөлрөмтгий бол өдөрт 2 удаа оймсоо солино уу.
  • Хөнгөн, агааржуулалт сайтай гутал өмс: Лак эсвэл резин зэрэг синтетик материалаар хийгдсэн гуталнаас зайлсхий.
  • Сольж өмсөх хос гуталтай байх:  Өдөр бүр нэг гутлаа өмсөхөөс татгалзах
  • Олон нийтийн газруудад хөлөө хамгаалах: Олон нийтийн усан бассейн, шүршүүр, хувцас солих өрөөнд өөрийнхөө ус нэвтрүүлдэггүй шаахай, гутал өмс.
  • Хөлөө эмчил: Өдөр бүр хөлөндөө цацлага хэрэглэх, Шаардлагатай бол мөөгөнцрийн эсрэг тос хэрэглэх нь зүйтэй.
  • Гутал сольж хэрэглэхээс татгалзах:  Гутлаа хэн нэгэнтэй сольж хэрэглэх нь мөөгөнцрийн халдвар авах болон тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.