Явган алхахын ТАВАН сайн тал

Явган алхахын ТАВАН сайн тал

Хүний биед хөдөлгөөн чухал гэдгийг бид сайн мэднэ. Харин байнга дасгал хөдөлгөөн хийж амжихгүй байвал явган алхаж байгаарай. Ажилдаа явахдаа, ажлаа тараад л хийчих хөдөлгөөн шүү дээ.

Даралт ихсэхгүй

Гүйхэд даралт ихэсдэг. Даралт тань эмзэг бол гүйхийн оронд алхахыг сонгоорой. Алхах нь биед зөөлнөөр нөлөөлж, калорийг сайн шатаадаг.

Биеэ чийрэгжүүлэх хамгийн хялбар арга

Өглөө эрт болон ажлаа тараад алх. Лифтэнд суулгүй шатаар алх. Дэлгүүр хэсэхэд ч бас алхана. Ийнхүү бид өдөр тутамдаа хөдөлгөөн хийснээр биеэ чийрэгжүүлдэг.

Үе мөчийг чангаруулна

Хэрвээ та үе мөчний асуудалтай бол гүйх нь ясанд муу нөлөө үзүүлэх магадлалтай. Харин алхах нь ямар нэг эрсдэлгүйгээр биеийн хөдөлгөөн болж өгнө.

Гэмтэх эрсдэл бага 

Огцом хөдөлгөөн хийх шаардлагагүй болохоор алхах үед гэмтэл авах эрсдэл мэдээж бага.

Хаана ч, хэзээ ч хийж болох дасгал

Явган аяллаар явж, ажил, сургууль руугаа явах замыг унаанд суулгүй хөлөөрөө туул. Ууланд авирч ч бас болно. Хаана ч, хэзээ ч хамаагүй хөдөлгөөн хийх боломжтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.