Таван минут эерэг байхад дархлааг 5-6 цаг дэмжинэ
Таван минут сэтгэлээр унах, хямрахад хүний дархлаа зургаан цаг дарангуйлагддаг байна. Харин таван минут эерэг зүйлс сонсож, мэдэрсэн үед дархлаа 5-6 цаг дэмжигддэг аж.
Тиймээс эерэг зүйлийг уншиж, үзэж байхыг СЭМҮТ-ийн эмч нар зөвлөж байна.
Шинэ төрлийн коронавирусээс өөрийгөө хамгаалах зөвлөгөөг эмч мэргэжилтнүүд өгч байна. Сэтгэл зүйтэй холбоотой асуудал байвал 1800200 дугаарын утсаар СЭМҮТ-тэй холбогдож, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч болох юм байна. Дархлааны систем сулрахад нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг нь сэтгэл зүйн байдал байдаг тул сэтгэл зүйгээ удирдах, сэтгэл зовнилоо арилгах талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга доорх зөвлөгөөг өглөө.
- Сайтар унтаж амрах. Хүн хоногт тогтмол 6-8 цаг унтаж амрах шаардлагатай
- Мөн чанартай хүнс, хоол хэрэглэх
- Мэдээллийг найдвартай эх сурвалжаас авах,
- Холбогдох байгууллагын өгч буй заавар, зөвлөгөөг дагах
- Таван минут сэтгэлээр унах, хямрахад хүний дархлаа зургаан цаг дарангуйлагддаг. Эсрэгээрээ таван минут эерэг зүйлс сонсч, мэдэрсэн үед дархлаа 5-6 цаг дэмжигддэг. Тиймээс эерэг зүйлийг уншиж, үзэх
- Бал, дэвтэр аваад өнөөдөр амьдрал ямар байгаа, ямар асуудал тулгарч байгааг бодоод, өөрийгөө хамгаалах аргаа бичиж түүнийгээ хэвшүүлэх
- Сэтгэлзүйтэй холбоотой асуудал байвал 1800200 дугаарын утсаар СЭМҮТ-тэй холбогдож, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.