Хэтрүүлэн идэх нь ямар аюултай вэ?

Хэтрүүлэн идэх нь ямар аюултай вэ?

Манай улсад баяр ёслолын үеэр хэтрүүлэн идээд дараа нь эмчээс тусламж хүсдэг явдал түгээмэл болжээ. Системийн хэтрүүлэн идэлтийн дараах таргалалтад хүргэдэг ганц асуудал нь хэтрүүлэн идэлт биш юм.

Глобалчлагдсан өнөөгийн үед хүмүүс алхах гэдэг зүйлийг бараг мартсан тэр тусмаа том хотод. Энэ нь баавгайтай адил өөх давхарга нэмэгдэж биед илчлэг нь хуримтлагдахад хүргэдэг. Гэхдээ баавгайнаас ялгаатай нь энэ нь хүмүүсийг өвөл өвөлжихөд нөлөөлөх бус эсэргээрээ эрүүл мэндийг нь хордоож байна. Яагаад ихэнх хүмүүст хоол идэх хүсэл байнга төрж түүний дарж чадахгүй байнга хэтрүүлэн иддэг вэ? Өлсөх, цадах мэдрэмжийн үед нервны систем ажилладаг өөрөөр хэлбэл гипоталамус нь хүний биед хэзээ хоол идэх, хэзээ цадаж байгаа талаар дохио өгч байдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд бие организм хуурамч дохио өгдөг жишээ нь жоохон хүүхдийг том биетэй өсөлттэй болгох гээд хүчээр их хооллох тохиолдол байдаг. Иймээс хүүхэд байнга өлсдөг бөгөөд байнга хоол идэж өгсөн хоолыг дуустал нь иддэг болдог. Ийм хүүхэд том болоод бие нь томорхын хирээр хоол идэх дур хүсэлт нь байнга ихсэж байдаг.

Хэтрүүлэн идэх нь байнга илүүдэл жинтэй болоход хүргэдэг үү? Үгүй ээ байнга биш юм, сайхан хэвийн жинтэй хүн ч гэсэн эрүүл мэндийн асуудалтай байдаг. Хэтрүүлэн идэснээр хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдаж ходоодны шарх, цөсний чулуу үүсэх зэрэг шалтгаан болдог. Зүрх судасны үйл ажиллагаа ч гэсэн мөн хүнд асуудалд ордог өөх тостой хоол идэснээр цусанд холестерины хэмжээ ихсэж цусны эргэлт удааширч хана нь зузаарч зүрхний үйл ажиллагаанд нөлөөлдөг. Их иддэг хүмүүс байнга даралт ихсэх өвчинд нирвэгдэж энэ нь цус харвах аюул нүүрлэж байдаг. Мөн сахарын өвчтэй болдог.

Ихэнх хүмүүс хаяа баяр ёслолоор хэтрүүлэн идэх нь бие организмд тийм ч их муугаар нөлөөлөхгүй гэж буруу боддог. Бусад үед хэтрүүлэн идэхээс илүү баяраар архи бас нэмж ууснаар бүүр ч их илүү ачаалал өгдөг.

Эрүүл мэнддээ анхаарч илүүдэл жинтэй болохгүйн тулд аль болох их хөдлөх хэрэгтэй. Оройн хоолоо идээд шууд орондоо оролгүй гарч нохойтойгоо зугаалсан нь дээр шүү.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.