Ямар жимс хамгийн амин дэмтэй вэ?

Ямар жимс хамгийн амин дэмтэй вэ?

Та амьдралдаа илүү их эрч хүчтэй эрүүлбайхыг хүсвэл байгаль эхийн бидэнд өгсөн нөөц баялгийг мартаж болохгүй. Тэдгээр баялагийн нэг нь гарцаагүй ЖИМС юм.

Жимс нь хүний биеийн бичил элемент болох эс болгонд ашиг тустай. Хоол тэжээлийн дутагдал, эрдэсгүй ус, шаардлага хангахгүй эм, эмийн бүтээгдэхүүн, эрүүл бус хоол хүнс, архи, согтууруулах ундаа зэргийг удаан хугацаанд хэрэглэх нь таны биеэр төдийгүй бүр бичил эсийг хүртэл тэжээлийн алдагдалд оруулдаг байдаг.

Менделеевийн үелэх системийн бүх элементүүд нь хүний бие организмд шаардлагатай гэж үздэг ба мэдээж эдгээрүүд нь бага хэмжээгээр хэрэгтэй байдаг байна. Өөрөөр хэлбэл энэхүү бие мах бодид шаардлагатай бичил тэжээлийг нөхөх энгийн арга бий. Энэ бол ЖИМС-амин дэмтэй хамгийн гол нь хүртээмжтэй буюу хангалттай.

Жимс нь маш олон төрлийн хүчил витамин агуулдаг ба эдгээрийн гол үүрэг нь - гемоглобин ялгаруулдаг ба- ашигтай бодис нь синтез юм. Үүнээс гадна жимсэнд агуулагдах хүчил амин дэмүүд нь цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалж бодисын солилцоог сайжруулдаг байна.

ҮХРИЙН НҮД

Үхрийн нүд нь витамин С, органик хүчил, салицили хүчил зэрэг хүний биед хэрэгтэй элементүүдийг агуулдаг бөгөөд энэ нь магни, мөнгө гэсэн элементүүд юм.

- Энэ жимс нь зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлж бүрэн хамгаалах үр дүнтэй нь батлагдсан байна. Мөн амьсгалын замын болон бөөрний өвчнөөс хамгаалах шидтэй,

- Альцгеймер өвчин, зөнөх, ой ухаан муудахаас урьдчилан сэргийлж хамгаалдаг,

- Хоолой, ходоод, нарийн гэдэсний үрэвсэлд маш сайн,

- Энэ жимсийг хэрэглэглэснээрээ таны дархлаа маш ихээр сэргэнэ.

БӨӨРӨЛЗГӨНӨ

Бөөрөлзгөнө бол салицили хүчил юм. Мөн энэхүү жимс нь нимбэгийн, малийн хүчил агуулдаг. Эдгээр хүчлүүдийн нэгдэл нь үрэвслийн болон бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд үүгээр ч зогсохгүй магни, цайр, кали, кобальт, төмөр, зэс, кальци агуулдаг. Дараах амин тустай:

- Tолгой өвдөх, жихүүдэс хүрэх халуурах, хөлрөх зэрэгт бөөрөлзгөнө уух сайн,

- Бөөрөлзгөнө тогтмол хэрэглэх нь бие дэх нянг устгаж гэдэс дотор цэвэрлэдэг,

- Мөн бөөрөлзгөнө нь төмрийн агууламж өндөртэй тул цус багадалттай хүн хэрэглэхэд тохиромжтой.

ТОШЛОЙ

Тошлой нь витамин В, Р, С, агуулдаг ба дархлааны систем болон хоол боловсруулалтыг сайжруулж зүрх судасны өвчинөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй мөн:

- Xодоод нарийн бүдүүн гэдэсний илэрч болох шинж тэмдгийг бууруулах,

- Шээс хөөх,

- Тошлойг хэрэглэснээрээ хавдрын явцыг удаашруулж урьдчилан сэргийлэх боломжтой,

- Мөн хортой бодис болох цацраг идэвхт хүнд металлуудыг хүний биеэс гадагшлуулдагаараа ашигтай.

ИНТООР

Интоорын мод нь мелатониор баялаг бөгөөд энэ бодис нь унтаж байх үед хүний биеэс ялгардаг даавар юм. Мелатони олон төрлийн өвчин тэр ч байтугай хорт хавдараас урьдчилан сэргийлдэг.

Интоорын ашиг тус бол ёрдөөсөө тодорхой:

- Даралт бууруулах, гемоглобин нэмэгдүүлэх мөн хялгасан судасны ханыг бэхжүүлдэг,

- Ангина, цус харвалт, тромбоз, атеросклероз, зүрхний булчингийн сулрал зэргээс урьдчилан сэргийлнэ,

- Артрит, үе мөчний үрэвсэлийн эмчилгээнд хэрэглэж болно,

- Цусан суулга, стрептококк ба стафилококкын эсрэг эмчилгээнд үр дүнтэй,

- Хатингарыг арилгаж, уураг дамжуулан хорт бодисыг устгаж гадагшлуулна.

НЭРС

Цэвэр, хуурай буюу хатаасан аль ч нэрс нь олон төрлийн витамин болон хүний биед хэрэгтэй элементүүд агуулдаг.

Нэрс нь хүний нүдийг гэрэлтэй газар түргэн дасан зохицоход тусалж нүдний өвчний эмчилгээнд үр дүнтэй. Өөрөөр хэлбэл та нүдэндээ ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаа бол эмтэйгээ хавсран нэрсийг хэрэглэх нь өндөр үр дүнтэй гэдгийг санах хэрэгтэй.

Мөн

- Ходоод, элэгний үрэвслийг арилгах,

- Цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг,

- Мөн та итгэхгүй байж магадгүй нэрс нь таны биеэс хорт бодисыг гадагшлуулж залуу насаа хадгалж болох гол зэвсэг болж чадна.

- Дархлааны систем, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ,

- Та хоолны дэглэм барьж турахыг хүсч байгаа бол нэрс хэрэглээрэй.

Ингээд та ч тэр би ч тэр жимс хэрэглэх нь зүйтэй ашигтай юм байна гэдгийг ойлголоо. Харин яаж хэрэглэх вэ гэж үү? Өдөрт нэг жимс магадгүй амттай коктейль, жимсний салад гээд та өөрт таалагдаж байгаагаараа хялбар аргаар хэрэглээрэй.

Хайртай хүмүүсдээ санаа тавьж тэднийхээ эрүүл мэндэд анхаарал тавьдаг бол таньд ЖИМС хэрэглэхийг санал болгоё.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.