Мөрний өвдөлтийг намдаах хялбар арга
Мөрний өвдөлт гэж юу вэ?
Сүүлийн үед хүмүүс фитнес, иогоор хэт ачаалалтай хичээлсэнээр мөр, өвдөг, шагайн үе гэмтдэг. Үүнийгээ мэдэлгүй, тоолгүй дур мэдэн эмчилсний улмаас өвчнөө хүндрүүлэх хандлагатай байдаг. Мөрний өвдөлт үүсэх үечлэлийг 45-аас дээш болон 45-аас доош гэж ангилдаг байна. 45-аас дээш насныханд мөрний шөрмөсний сэмрэлт, урагдалт үүсэх нь элбэг байдаг бол 45-аас доош насны хүмүүст үений дотор талын гэмтэл зонхилон тохиоддог байна. Иймээс мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөгүйгээр дур мэдэн эмчилгээ хийж болохгүй.
Мөр яагаад өвддөг вэ?
- Мөрний шөрмөс гэмтэх
- Мөрний үед хөшинг үүсэх
- Хүзүүний мэдрэл өөрчлөлт
- Суганы мэдрэл цочрох
- Цөс, нойр булчирхайн замын өвдөлтөөс болж мөр өвдөх нь элбэг байдаг.
Эдгээр шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандана уу?
- Шөнийн цагаар мөр ихээр өвдөх
- Хүзүү мөрний угаар өвдөх
- Мөрний үе хязгаарлагдах
- Толгой таллан өвдөх
- Хөдөлгөөн хийхэд өвдөх
- Мөр чинэрч, бадайрч өвдөх
- Мөр мултрах гэх мэт шинж тэмдэг, гэмтэл авч байсан бол мэргэжлийн эмчид хандаж МRIзураг рентген зураг авахуулж эрт оношлуулж шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийлгэснээр бүрэн эдгэрэх боломжтой юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.