Жирэмсэн эмэгтэйн заавал уух 4 амин дэм

Жирэмсэн эмэгтэйн заавал уух 4 амин дэм

Давхар биетэй хүний хувьд амин дэм маш чухал боловч, ууж болох витамин, ууж болохгүй витамин гэж байдаг. Мөн тэдгээрийг хэрхэн хэрэглэх болон нэг өдөрт хэрэглэж болох дээд хэмжээний талаар ам дамжсан эсвэл интернэтээр дүүрэн заавар зөвлөгөөнүүд байдаг. Харин та бүхэнд жирэмсэн эхчүүдэд зориулсан витамины хэрэглээний талаарх мэдээлэл хүргэе.

Фолийн хүчил

Фолийн хүчил нь В бүлгийн витамины нэг төрөл юм. Ургийн тархи, мэдрэлийн системийн хөгжилд зайлшгүй шаардлагатай шим тэжээл бөгөөд ялангуяа, жирэмсний эхэн үед уух хэрэгтэй байдаг. Жирэмсэн эхийн нэг өдрийн хэрэглэх норм нь 0.4мг ба, 1мг-аас дээш хэтрүүлэн хэрэглэж болохгүй.

Витамин В12 

Витамин B12 нь фолийн хүчлийн адил цусан дахь улаан эсийн гемоглобин бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ 2 витамин харилцан дэмжих үйлчлэлтэй байдаг тул хамт хэрэглэвэл тустай.

Витамин В6 

Витамин B6 нь уургийн синтез үүсгэхэд дэмжлэг үзүүлж, арьс салстыг эрүүл бат бөх байлгана. Ялангуяа жирэмсэн үед дутагдаж, хордлогын гол шалтгаан болдог амино хүчлийн бодисын солилцоог сайжруулдаг. Хэвийн нөхцөлд, өдрийн норм 1.4мг байна. Хэтрүүлж хэрэглэвэл мэдрэлд нөлөөлж, саатал учруулдаг тул өдөрт 45мг-аас дээш хэрэглэхгүй байхыг анхаарна уу.

Витамин С

Витамин С нь коллаген үүсэхэд чухал нөлөөтөй амин дэм учир арьс, яс, судсыг төлжүүлж, бэхжүүлэх, дархлаа сэргээх үүрэгтэй бөгөөд хүний биед зайлшгүй шаардлагатай шим тэжээлийн нэг юм. Мөн төмөр, төмрийн бэлдмэлийн шингээлтийг идэвхижүүлдэг тул жирэмсэний үеийн цус багадалтад төмрийн бэлдмэлтэй хавсран хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.