Жирэмсэн эмэгтэй та эдгээр амин дэмээс татгалзаарай
Тосонд уусдаг амин дэмүүд буюу Витамин A, D, K, E нь жирэмсэн эхэд шаардлагатай шим тэжээлд ордог ч, биед хуримтлагдах шинж чанартай тул хэтрүүлж хэрэглэх нь аюул дагуулж болзошгүй.
Витамин А
Витамин А нь яс, шүд ургаж, бэхжихэд нөлөөлдөг. Жирэмсэн эхэд хэрэгтэй ч, хэтрүүлвэл урагт аюултай болох нь батлагдсан байна. Өдөрт авч болох хэмжээ нь жирэмсэний эхэн үеэс дунд үе хүртэл 700μgRE, сүүл үед бол 780μgRE байдаг. Жирэмсэн болохоос өмнөх 3 сар болон жирэмсний эхэн үед хэтрүүлэн хэрэглэвэл ургийн гажиг үүсгэдэг болохоор витамин А ихээр агуулдаг элэг гэх мэт хоол хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээс болгоомжлоорой.
Витамин Д
Витамин Д мөн яс, шүдийг ургаж бэхжихэд чухал шаардлагатай шим тэжээл юм. Кальц ба фосфорын шингэлтийг дэмжсэнээр цусан дах кальцийн агууламжийг нэмэгдүүлж, улмаар яс, шүдэнд кальц тарааж, хүргэхэд дэмжлэг болдог. Өдөрт уух хэмжээ 7μg байдаг. Жирэмсэн хүн хэтрүүлэн хэрэглэж болохгүйг анхааруулдаг хэдий ч, витамин А шиг ноцтой нөлөөлдөггүй. Өдөрт авч болох дээд хэмжээ 100гр байна.
Витамин К
Витамин К нь цусыг бүлэгнүүлдэг ба дутагдвал цус тогтохоо больж, цус алдалтын эх үүсвэр болдог. Мөн кальцийг ясанд шингэхэд нь дэмжлэг үзүүлж, ясны шохойжилтоос сэргийлдэг. Жирэмсэний үед өдөрт 150μg-аас хэтрүүлж болохгүй.
Витамин E
Витамин E нь цусны улаан бөөмийн төлжилт, булчингийн хөгжилд шаардлагатай амин дэм юм. Жирэмсэн эх өдөрт 6.5мг-аас, хөхүүл үедээ 7.0мг-аас хэтрүүлэлгүй хэрэглэх хэрэгтэй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.