Турахад саад болдог ТАВАН шалтгаан

Турахад саад болдог ТАВАН шалтгаан

Эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийж, жингээ хасах арга хэмжээг хангалттай авч байгаа ч таны оролдлого үр дүнгүй байгаа бол үүнийг уншаарай.


Хоолны дэглэмдээ хэт анхаарах

Хоолны дэглэмийг ягштал барьж, идэх зүйлээ нарийн тооцоолсноор та стресс авч магадгүй юм. Мэргэжилтнүүд бие организм тань юу хүсэж байгааг сонсохыг зөвлөдөг.

Алдаа гаргахаас айх

Хоолны дэглэм барьж эхэлсэн та буруу зүйл идчих вий гэж бодно. Гэхдээ та энд алдаа гаргах эрхтэй. Буруу зүйл сонгосон бол алдаагаа засаж, зөв зүйлээ сонгож идэхийн тулд алдаа гаргахад гэмгүй.

Их өлсөхөө хүлээх

Их өлсөхөөрөө л юм иднэ гэж хүлээх нь танд хортой. Өлссөнөөр хүн ядарч, шим тэжээл дутагдсанаас болж илүү их идэх эрсдэлтэй.

Хэт хорих

Хоолны дэглэмүүд нь үргэлж ямар нэгэн зүйлийг хорьж байдаг. Сахар, глютен, сүүн бүтээгдэхүүн зэргийг. Хэрвээ та юуг идэж болох, юуг болохгүй дээр анхаарал хандуулаад байвал өөр нэгэн зүйлд ихээр татагдаж, өдөр бүр гамбургер идэхийг ч үгүйсгэхгүй.

Өнгөрсөн туршлагаа дагах

18 настайдаа та юу ч идэхгүй, бага унтаад эрүүл, сайхнаараа байсан нь одоо ч үүнийгээ давтаж болно гэсэн үг биш. Тухайн үед танд тохирч байсан дэглэм одоо тохирно гэсэн үг биш. Иймээс биеийн онцлог, насандаа тохирох аргыг сонгох нь чухал.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.