Эрүүл хооллолтын ЕСӨН дүрэм
ОХУ-ын хүнс судлалын болон Зүрх судасны төвийн эрдэмтэд “Эрүүл хооллолтын алхмууд’’ гэсэн нэртэй дагаж мөрдөхөд хялбар мөрдлөгийг боловсруулжээ. Уншигч танд эдгээрийг танилцуулъя.
- Эрүүл зохистой хооллолт нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор ургамлын гаралтай бүтээгдэхүүн давамгайлсан байх ёстой. Хөхний сүүг эс тооцвол хүний бүх төрлийн бодисоор хангаж чаддаг хүнсний бүтээгдэхүүн гэж нэг ч байдаггүй.
- Талх, гурил, будаа болон төмс, гоймонгийн төрлийн хүнсийг хоол идэх бүртээ хэрэглэж байх нь зохистой. Уг бүтээгдэхүүнүүдэд эрдэсийн нэгдэл, В ба С витаминууд гээд хүнд зайлшгүй хэрэгтэй олон бодис агуулагддаг. Илүүдэл илчлэг авахаас санаа зовдог хүмүүс хар талх, хэвэгний талх зэргийг идэх хэрэгтэй.
- Өдөртөө төмснөөс гадна бусад хүнсний ногоо, жимсийг 400-с багагүй хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Хүнсний ногооны хэмжээ нь жимснээс илүү байх ёстой. Хүнсний ногоо жимс нь фолийн хүчил, төмөр, амин дэм, эрдэс хөгшрөлтөөс сэргийлэгч гэгддэг антиоксидантууд зэргийг агуулж байдаг. Иймд даралт ихсэх, судас хатуурах, зүрх судасны өвчин эмгэгээс сэргийлнэ.
- Сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа нярай хүүхэд өсвөр насныхан, эмэгтэйчүүдэд сүүн бүтээгдэхүүн ихээр шаарддаг. Сүүн бүтээгдэхүүний олдоц бага эсвэл харшилтай бол загас, ногоон өнгийн навчит хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглэвэл зохино.
- Өөхгүй мах өөх тосны орц ихтэй махан бүтээгдэхүүнийг боломжийн хэрээр шош, загас, шувууны мах болон өөхгүй махаар орлуулж байх хэрэгтэй. Амьтны гаралтай өөх тос нь цусан дахь холестриныг ихэсгэж зүрхний цусан хангамж дутагдах өвчин үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Өөх тосны хэрэглээнд мах, сүү зэрэгт агуулагдаж байдгийг оролцуулан хоногийн илчлэгийн 10-30 хувийг эзлэх ёстой. Ханаагүй тосны хүчил нь хүний биед хамгийн сайн бөгөөд өдрийн хүнсний 10-15 хувь эзлэх ёстой.
- Сахар нь хоногийн хүнсний 10 хувиас дээшгүй байх нь зохистой. Эрдэмтэд сахар ихээр агуулсан ундааны оронд ус уухыг зөвлөдөг.
- Давсны өдрийн хэрэглээ нь хоолны халбага буюу 6 граммаас хэтрэх ёсгүй. Энд талх болон лаазалсан бүтээгдэхүүн зэрэгт агуулагдах давс орно гэдгийг анхаарах хэрэгтэй. Давсны хэрэглээ хэтрэх нь даралт ихсэх өвчинтэй шууд холбоотой. Иодийн дутлаас үүссэн эмгэгээс сэргийлэхийн тулд иоджуулсан давсыг хэрэглэж сурах
- Биеийн жингээ зохистой хэмжээнд барьж явган алхах, спорт тоглоом, гимнастик хийх зэргээр хөдөлгөөнийхээ идэвхийг үргэлж хадгалж байгаарай.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.